Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөлөө

УИХ-ын ээлжит чуулган бүр завсарлахдаа дараагийн чуулганаараа хэлэлцэх асуудлаа төлөвлөж тогтоол баталдаг. Үүний дагуу УИХ-ын намрын чуулган завсарлахдаа 2019 оы хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг баталлаа. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодоос 65, Засгийн газраас 49, нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Эдгээр төслүүдээс 29 төслийг нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орууллаа. Өмнөх хэд хэдэн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсан ч хэлэлцэж амжаагүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүх шатны сонгуулийн тухай хуулийн төслүүд, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч энэ удаад мөн хэлэлцэхээр төлөвлөлөө. 

УИХ-ын хаврын чуулганаар ямар хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байгааг дараах жагсаалтаас харна уу.

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2. Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

5.Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

6.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7.УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13.Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,

14.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

15.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

16.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

17.Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,

18.Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,

19.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20.Өмгөөллийн тухай хуулийн төсөл,

21.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

22.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

23.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24.Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

25.Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

26.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

27.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

28.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,

29.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

30.Бусад 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)