Хамар хайрч эхэлсэн цаг уурын өөрчлөлт

АНУ-ын Айова, Миннесота, Өмнөд болон Хойд Дакота, Иллинойс, Уискинсон муж, Канзас, Миссури, Монтана, Небраска мужийн зарим хэсгээр эрс хүйтэрч урд өмнө байгаагүй тэсгим хүйтэн өвөлтэй нүүр тулж байна.

Цаг уурчдын мэдээлснээр Америкийн газар нутгийн 24 хувь 0-ээс доош хэмд дулаан өвөлжиж, үлдсэн хэсэг нь -55 градусаас -64 градус хүрч хүйтэрч буй нь Антрактид тивийн агаарын дундаж хэмтэй тэнцэх аж. Жилийн 340 хоногт шуурч, салхины хурд 90 м/сек хүрдэг хамгийн хүйтэн тивтэй ижил хүйтэнг даван туулахын тулд америкчууд онц байдал хүртэл зарлав.

Гадуур явахдаа бага ярьж, урт амьсгал авахгүй байхаас эхлэх олон зөвлөмжийг иргэддээ сануулж, нислэгүүд хойшилж, сургууль цэцэрлэг, албан байгууллагууд хугацаагүйгээр амарч эхлэв. Антрактид тивийн халуун агаараас үүссэн туйлын хуй салхи Америкийг тэр чигээр нь хөлдөөчихгүй байгаасай. Аймшигт хүйтэн хамгийн багадаа 55 сая хүний ажил амьдрал, эрүүл мэндэд нөлөөлөх учир бэлтгэлээ базаан залбирахаас аргагүй. Бөмбөрцгийн өөр нэг хэсэг болох Австрали тив энэ өдрүүдэд түүхэнд тохиолдоогүй халууныг тэсч гарахаар америкчуудаас дутуугүй сандарч байна. Австралийн төв хэсгийн Санта Тереза дүүрэг, тус бүс нутагт энэ сард агаарын хэм +42 градусаас буусангүй. Хэт халалт зэрлэг амьтдыг үй олноор нь авч одож эхэлснийг албаны хүмүүс гашуудал дүүрэн мэдэгдэв. Хатсан цөөрөмд ангаж үхсэн зэрлэг адуу, сарьсан багваахайнууд нисч чадалгүй унацгааж байна. Халуунд туйлдаж унасан сарьсан багваахайг аврах гэж оролдоод хазуулсан, хумс сарьсанд нь зүсүүлж шарх авсан хүмүүст онцгой төрлийн вирус нь халдварлан хүмүүс өвчилж эхэллээ. Индонези улсын Өмнөд Сулавеси аралд байгалийн гамшигт үзэгдэл болох хөрсний нуралт үүсч, арал бүхэлдээ үерт автаад байна. Сулавеси арлын насанд хүрэгчид ташаагаараа татсан үерийн ус туучин сураггүй бологсдоо эрэн хайх ажиллагааг явуулж, амь амьдралаа таслахгүйг хичээж байна.

Дээрх жишээ яг нэг цаг үед, нэг бөмбөрцөг дээр өөр өөр тивд болж байгаа ч нэг л аймшигт зүйлийн дохио гэдгийг ойлгож байгаа биз. Цаг уурын өөрчлөлт эсвэл дэлхийн дулаарал, энэ нэр томьёоны алинаар ч нэрлэсэн бай бидний амьдарч буй бөмбөрцөг аюулд ороод байгаагаа харуулж байгаа нь энэ. Цаг уурын өөрчлөлт болон дэлхийн дулаарал гэсэн хоёр нэр томъёо харилцан солигдож хэрэглэгдэж байдаг ч дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтийн нэг талыг илэрхийлнэ. Дэлхийн дулаарал гэдэг нь угтаа дэлхийн дундаж температурын удаан хугацаагаар нэмэгдэх байдалтай холбоотой цаг уурын өөрчлөлтүүд хамаардаг. Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж хэм сүүлийн 100 жилд тасралтгүй нэмэгдэж байгаа төдийгүй цаашид үргэлжилнэ гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа билээ. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур цельсийн 0.74±0.180 градусаар нэмэгдсэн гэдэг.

Хил хязгааргүй орших атмосферт хүлэмжийн хий бий болсон нь дэлхийн дулаарлын шалтгаан болжээ. Атмосфер хил хязгааргүй гэдэг нь бөмбөрцгийн хаана ч амьдарсан хамаатай асуудал гэсэн үг. Тиймээс ч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөнд оруулсан хувь нэмрийнхээ их багаас үл хамааран улс орон бүр анхаарлаа хандуулж өөрчлөлтийг “өөрчлөх”-өд анхаарах ёстой болж байгаа юм. Цаг уурын өөрчлөлт байгаль орчинд далайн шуурга, аадар бороо, хүчтэй салхи, цасан шуурга зэрэг цаг агаарын хахир хатуу үзэгдлийг бий болгож, эсвэл далайн эргийн бүс нутаг дахь үер, эргийн хөрсний нуралт үүсгэж, далайн түвшинг өндөрсгөснөөр арлуудыг харагдахгүй болгож, усны хүртээмж чанар өөрчлөгдөх гэсэн нөлөөллийг үзүүлдэг.

Америкийн тэсгим хүйтэн өвөл, Австралийн хэт халалт, Индонезийн хөрсний нуралт, үер цаг уурын өөрчлөлтийн тод жишээ байгаа биз. Нэмээд усны хүртээмж, чанар өөрчлөгдөж буй тухай бодит жишээг дурдъя. Манай дэлхийн 71 хувийг ус, харин түүнийх нь 97 хувийг далай эзэлдэг. Дэлхийн далай хурдтай халж, дэлхийн дулаарал дэлхийн хүнсний гол нийлүүлэгч болох далайн амьдралд аюул заналхийлж байгаа тухай мэдээ 2019 оны босго давахтай зэрэгцэн цацагдав. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн сүүлийн үеийн технологи дэлхийн дулаарал “завсарлага” авсан гэсэн зарим эрдэмтдийн нотолгоог үгүйсгэж, уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж буй нь дэлхийн далайнуудад их хэмжээгээр нөлөөлж буйг харуулсан байна. “Далайн ус халж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг илтгэж буй гол илтгэлцүүр бөгөөд дэлхий бидний бодож буйгаас ч хурдацтай дулаарч байна. Чулуужсан түлшнээс гарч буй хүлэмжийн хийгээс үүдэлтэй халууны 93 хувь дэлхийн далайнуудад хуримтлагддаг” гэж Калифорнийн их сургуулийн судлаач Зеке Хаусфатер хэлжээ. Түүний үгийг далайн мониторинг хийдэг 4000 орчим шумбагч робот Аргогийн мэдээлэл батална. Арго робот далайд шумбаж хоёр мянган метрийн гүнд шумбан далайн усны температур, PH буюу хүчиллэгийн хэмжээ, давсны хэмжээ болон бусад мэдээллийг авдаг. Эдгээр робот 2000 оны дунд үеэс хойш далайн усны халалтын талаар тогтмол судалгаа хийж түүнийг нь судлаачид нэгтгэжээ. “Хүлэмжийн хийн хэмжээг багасгахгүй аваас энэ зууны сүүлч гэхэд далайн мандлын температур 0.78°C градусаар нэмэгдэх төлөвтэй байна. Үүний улмаас далайн түвшин 30 см-ээр нэмэгдэнэ” гэж Арго роботуудын 8 жилийн судалгааны дүнг нэгтгэсэн судлаачид анхааруулжээ. Товчхондоо бид далайн халуун усанд живнэ гэсэн үг. Цөмийн зэвсэг, нисэх онгоц, сансар судлал гээд хүн төрөлхтөн түүхэн цаг үеэ бүтээсэн XX зуунд бүхнээ экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан байж сольж авчээ. Энэ зууны сүүлчээр Азийн эх газрын агаарын дулаан 6 градусаар нэмэгдэж, Ази Номхон далайн бүс нутгийн хүмүүсийн амьдралд ноцтой хохирол учирна гэдгийг Азийн хөгжлийн  банк, Германы Подсдамын уур амьсгалыг судлах хүрээлэнгийнхэн хамтран гаргасан тайланд дурджээ. Энэ зууны сүүлчээр Тажикстан, Афганистан, Пакистан, Хятадын зүүн хойд нутгийн агаарын хэм 8 градусаар нэмэгдэж туйлын халуун цаг агаартай нүүр тулж, хүмүүс хацар хамраа хайруулж эхэлнэ гэдгийг ч уг тайланд бичжээ. Зөвхөн дулаараад ч зогсохгүй бүс нутгийг далайн хар салхи, халуун бүсийн агаарын урсгалын тохиолдол 50 хувиар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 20-50 хувиар буурч, далайн эргийн хотуудын далайн түвшин 1 метрээр дээшилнэ.

2050 онд гэхэд 200 гаруй сая хүн уур амьсгалын өөрчлөлтөөс болж нутгаасаа дүрвэх бол 2100 онд 5.9 сая хүн үерийн гамшигт өртөж, эдийн засгийн хохирол нь дэлхийн хэмжээнд яригдах аж. Энэ бол Азийн хөгжлийн банк, НҮБ-аас гаргасан судалгааны дүн болохоос агуу зөнч Нострадамусын аймшигт зөгнөл биш. 

Харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн төрөлхтөн юу ч хийж чадахгүй болсон гэдэгт олон эрдэмтэд санал нэгджээ. Бидний сүүлийн 50 жилд үл тоомсорлосон анхааруулгууд, 2012 онд гаргасан ч чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр буй “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” ч уур амьсгалын өөрчлөлтөөс өөрсдийгөө аварч үлдэх арга эрэлхийлсэн зорилт юм. Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан дэлхий нийтийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүмүүс нь зөвхөн эрдэмтэд, улс орны удирдагчид биш, энэ бол хүн болж төрсөн хэн бүхний хийх зүйлс. Гэхдээ бид өнөөдөр бодсон ч маргааш өөрсдийнхөө бүтээсэн хөгжлийн хурдад түрэгдэн мартаж орхих биз.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Сүүлийн 2,3,4 сар бол иргэд маань их айдас хүйдэстэй байх болоод байна .

    0 0 Хариу бичих
  2. Утга найруулга гэж авах юм алгаа.юу бичээд бган бэ

    1 0 Хариу бичих
  3. Мэдээ бичиж байгаа хүмүүс нэг бичиг үсэгтэй юм шиг байгаач. Америкт хасах 55-64 градус хүрлээ гэдгийг монгол уншигчид Цельийн хэмжүүрээр л ойлгоно. Цельсийн ийм хүйтэн хаана ч байхгүй, тэр тусмаа америкт. Энэ чинь фаарэнхайтын хэмжүүр. Цельсээр бол хасах 12-17 хэм гэдэг бол тэнд, ялангуяа 5 нуурын хавьд буй наад зураг нь харагдаад байгаа Шикаго хотын чийглэг салхитай газар бол манай идэр есийн хүйтнийг санагдуулах ба энэ нь америкт үхлийн хэм л дээ.

    6 0 Хариу бичих
  4. УУЛ НЬ ЗУРХАЙЧ НАР САЙН СУДАЛЖ БАЙГААД ХАВРЫН УРЬ ОРОХЫГ МЭДРЭЭД 2 САРЫН 5Н ЦАГААН САР ГЭСЭН . ДААНЧ ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ ИЙМ БОЛГОЧЛОО ДОО

    2 0 Хариу бичих
  5. Хэцүүч юм даа яалтай билээдээ

    0 0 Хариу бичих
  6. Ene buh asuudaldal america met het het hlgjltei oron buruutai manaih shige 30jiliin hogjiloor tasarch bga uls yund buruutai bhawde

    0 2 Хариу бичих
    • bid nar buruugui blaa gd xoxiroxgui saixan amidarna gsen ug bish xugjiltei ornuud buruutai blaa gd ted nar l zuvxun anxaaral xanduulax asuudal bish. ene asuudal xun turulxtun geltgui delxii deer bgaa buxii l amid amitand nuluulj bn shuudeee. tsaashid yax vee, yu xiivel deeer ve l gj bodox xeregtei

      4 1
  7. Мэдээ уншиж байна уу ? гэхээр уран зохиол шиг юм шааж байх юм .

    1 3 Хариу бичих
  8. Aalznii tor shig ded butets tsoljilt

    0 0 Хариу бичих