Рами Малек Их Британийн кино наадмын шилдгээр нэрлэгдлээ

Их Британий кино академийн шагнал гардуулах ёслол буюу BAFTA 2019 наадам шилдгүүдээ тодруулжээ.

Найруулагч Йоргос Лантимосын "The Favourite" хэмээх кино хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг гол болон туслах дүрийн эмэгтэй жүжигчин зэрэг 3 шагнал хүртжээ.

Мексик найруулагч Альфонсо Куарон "Рома" киногоороо оны шилдэг бүтээлийн зэрэгцээ шилдэг найруулагчаар шалгарсан байна. Домогт дуучин Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн Рами Малек уг кино наадмаас шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн бол Бредли Күүпер өөрөө найруулж, дуучин Леди Гагатай хоршин тоглосон "Од төрсөн нь" киноны хөгжим Британий кино академийн шилдгээр шалгарсан байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)