Менингит өвчний хоёр тохиолдол гарчээ

ЭМЯ-ны мэргэжилтнүүд бага насны хүүхдийн өвчлөл, томуу болон менингит өвчний дэгдэлт, цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн цагаан сар эрсдэл багатай тайван байлаа. Гэхдээ энэ үед бага насны хүүхдээ дагуулан айлаар их зочилсонтой холбоотой ходоод гэдэсний хямрал нийт бүртгэгдсэн өвчлөлийн 60 хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, нийт өвчлөлийн 20 гаруй хувийг хүүхдээ дааруулснаас болж хөл гарыг нь хөлдөөх осол гэмтлүүд эзэлж байна.

Халдварт өвчний тухайд Увс аймгийн төв болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт менингокок, менингитийн хоёр өвчлөл бүртгэгдсэн. Эмч нар, эцэг эхчүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирч байгаа. Энэхүү өвчлөлийг цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Учир нь маш хурдан хугацаанд өвчин хүндэрдэг онцлогтой. Өвчний гол шинж тэмдэг нь хүүхэд гэнэт өндөр халуурах, бөөлжих, хүзүү, дагз хөших, биеэр нь туурч улмаар богино хугацаанд цусархаг тууралтад хүрч амь нас эрсдэх аюултай халдварт өвчин юм.  Эмчилгээ цагтаа эхлэх юм бол ялангуяа антибиотик эмчилгээ цагтаа эхэлбэл амь насанд аюулгүй.Энэ өвчний гол халдаагч нь нэгдүгээрт өвчтэй хүн, хоёрдугаарт нян тээгч буюу гол төлөв насанд хүрсэн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн хамар залгиурт менингитийн бактер байдаг учраас эцэг эхчүүд нэгдүгээрт эмчид хандан хамар, залгиурын эрхтнээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт энгийн арга бол сармис, сода, давсны уусмалаар өглөө оройд хоолойгоо таван өдрөөр сэлгэн зайлах хэрэгтэй. Ялангуяа 2-4 сар буюу хаврын улиралд менингитийн өвчлөл өндөр байдаг. Мөн хүүхдийнхээ хоолойг зайлах хэрэгтэй. Хоолойгоо зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох маягаар арга хэмжээ авч болно. Бага насны хүүхдийг аль болох хөхөөр хооллон шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэн дархлааг сэргээх хэрэгтэй. 

Түүнчлэн цэцэрлэгт явдаггүй болон өмнө нь энэхүү өвчлөлийн эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүд ХСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулан урьдчилан сэргийлэх вакцин тариулж болно.

Өнөөдрөөс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж хүмүүсийн нягтрал бөөгнөрөл ихсэж байгаа учраас агаар дуслын халдвар томуу томуу төст өвчин, менингит, салхин цэцэг зэрэг өвчин гарах өндөр эрсдэлтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх аргуудыг эцэг эхчүүд сайн эзэмших хэрэгтэй" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 1998 0noos hoish niitiig hamarj meningitiin wakrsin hiigeegvi e . Ug ni tomuuni waktsin awsan mongooro men wak awch ugtuulan hiih bsan yum daa ydaj l 0-5nasnihand

    0 0 Хариу бичих
  2. Baga nasnii hvvhed zugiin bal idej boldgvi shv hvmvvvsee.ami nasand hvrtel ayultai ene ervvl mendiin said sudalj yariltslaga uguh eostoi ug ni

    0 0 Хариу бичих
  3. Menigitiin vaktsiin xiilgedeg biZde xuuxed torsoniixoo daraa. Valtsiin buren xamgaaldag gdg n unen bolvuu?

    0 0 Хариу бичих