Манай уулын цанын тамирчид тэмцээнээс хасагджээ

"Сахалин-2019" Азийн хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Монголын баг тамирчид уулын цана, тэшүүр, биатлоны төрлүүдэд өрсөлджээ. Биатлоны төрлийн спринт уралдаанд хөвгүүдийн 6 км зайд нийт 34 тамирчин оролцсоноос Э.Энхсайхан 15.42 оноогоор 17 дугаар байр, охидын 4.5 км зайд нийт 34 тамирчин өрсөлдөж Ч.Бямбасүрэн 20.51 оноогоор 32 дугаар байрыг тус тус эзэлжээ. Шорт-трекийн 500 м уралдаанд нийт 37 тамирчин оролцож Б.Алтангэрэл 52.6 секунд, А.Бүрэнбаяр 52.3 секундын амжилтаар 26, 27 дугаар байрт тус тус шалгарсан байна.  Уулын цанын Супер-Жиант төрөлд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Тэмүүл, Ч.Хүсэлтөгөлдөр нар техникийн алдааны улмаас хасагджээ.

Өнөөдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн 5 км, шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн уралдаанууд болж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Asiaiin xuuxediin naadmaas manaixan medal avsiin bolvu?

    0 0 Хариу бичих