Оросын хиймэл дагуул шинжлэх ухаанд тайлагдаагүй үзэгдэл нээжээ

Дэлхийн тойрог замд байрлуулсан “Ломоносов” хиймэл дагуулд тавьсан хэт ягаан туяаны камерт дэлхийн агаар мандалд маш их гэрэл цацруулсан дэлбэрэлт болох үзэгдэл бичигджээ. Дэлхийн агаар мандал янз бүрийн шалтгаанаар гэрэл цацруулах үзэгдэл байдаг. Гэхдээ энэ удаагийнх өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдсэнээс огт өөр шалтгаантай, шинэ үзэгдэл болохыг эрдэмтэд баталж байна. Лента.ру цахимх хуудсанд энэ талаар мэдээллээ.

Москвагийн их сургуулийн эрдэмтэн Михайл Панасюк РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа “Ломоносов”-ын ажиглалт явуулж байсан талбайд газраас дээш хэдэн километрийн өндөрт, агаар мандалд маш их гэрэл цацруулсан дэлбэрэлт мэт зүйл болж байгаа нь хэд, хэдэн удаа ажиглагдлаа. Энэ нь шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдээгүй шинэ үзэгдэл гэж бид үзэж байгаа. Учир нь тэр талбайд ямар ч үүл манан байгаагүй, цэв цэвэрхэн байсан. Ийм үед тийм үзэгдэл гарч болно гэж шинжлэх ухаан тогтоогоогүй. Тиймээс энэ бол шинэ нээлт. Яагаад вэ гэсэн асуулт харин одоохондоо хариултгүй байна”  хэмээн өгүүлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. https://youtu.be/nM3Ah-cbHWM

    0 2 Хариу бичих
  2. Эрдэмтэдийн нотолсон зүйлсын 90%нь үнэн болохыг эрдэмтэд нотолжээ. Эрдэмтэд нотлоно нотлоно

    1 0 Хариу бичих
  3. Баримт байна уу?

    1 0 Хариу бичих
    • https://youtu.be/nM3Ah-cbHWM

      0 0
  4. hyataduud bayaraa temdegleed soliut buuduulaa biz

    1 0 Хариу бичих
  5. Eh survalj? Bichleg bna uu

    5 3 Хариу бичих
  6. 50 myangan hun talbai deeree manan-tai temtssen n ter bhaa. surtei bsan sht. zarim n hudlaa uilaal haha

    1 0 Хариу бичих
  7. manai us gol mornoo hamgaalah hudilguuniihun naad agaar mandald chini zevseg hereglesen yumaa. munhbayar geed nuhur bdag yumshdee oros hugshuun.

    3 0 Хариу бичих