Нефтийн үйлдвэрийн зөвлөх үйлчилгээг Энэтхэгийн компани үзүүлнэ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитэд” компанитай Монгол Улсын тал гарын үсэг зурлаа. Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Нефть боловсруулах үйлдвэр” компани, “Инженерс Индиа Лимитэд” компанитай Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр гарын үсэг зурсан байна.

 Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг  олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барихаар болсон билээ.

Нийтдээ 150 га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай Алтанширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай энэ үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах зорилготой.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 30 ч биш байхаа

    1 0 Хариу бичих
  2. Khurelsuhiin daraa ene ajiliig ni yanz buriin shaltag yariad zogsooh vi de. Enethegiin gol zorilgo ni Mongoloos uran avah bdg. Mungiig ni avaad hezee ch duusahgui neftiin uildvert hayaad, Mongolchuud neft ch ugui, Enetheguud uran ch ugui l boloh vi de. Er ni uran gesnees Orosuudiin daramtan doroos uran yaj olborloh gesiin bol do. Uran olborloh ni bitgii hel haiguul ch hiilgehgui, zohiomoloor ur huvruliig ni gajig bolgoson mal, amitanii uhsen zulbasaga avch ireed l tsumiin ayul geed l oriloldood bdg shu de.

    0 0 Хариу бичих