Ээлжит бус чуулганыг ирэх сарын 10-25-нд хуралдуулахаар төлөвлөжээ

УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 2-нд завсарласан. Ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэж батлах ёстой хууль, тогтоолын төслүүдээ нэлээд хэсгийг нь баталж амжаагүй. Тиймээс ээлжит бус чуулган зарлах ёстой гэж хууль тогтоох байгууллага үзэж буй юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хаврын ээлжит чуулганы бэлтгэл ажлыг хангуулах болоод ээлжит бус чуулган зарлах талаар хэлэлцсэн. Гэхдээ ээлжит бус чуулганы товыг яг таг тогтоогүй ч гуравдугаар сарын 10-25-ны хооронд зарлан хуралдуулах чигтэй байгаа аж.

Үргэлжлүүлэн хаврын ээлжит чуулганыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)