Москвад анх удаа жолоочгүй трамвай туршина

Хойд хөршийн нийслэлд анх удаа жолоочгүй трамвайг туршилтаар хотын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Туршилтыг №17 чиглэлд /Останкино-Медведково/ ойрын хугацаанд явуулах гэнэ. Жолоочгүй трамвайн “Cognitive Technologies” төслийг хэрэгжүүлж буй «ПК Транспортные системы» компанийн төлөөлөгч “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлжээ.

Туршилтыг явуулахдаа эхлээд зорчигчгүй явуулах юм байна. Ингэхдээ эхний шатанд жолоочийн бүхээгт жолоочтой явах бөгөөд автомат систем бартаа саадыг тогтоосныхоо дараа жолооч хурдаа хасаагүй тохиолдолд хурд хасах, бүрэн зогсоох гэсэн хоёр л үйлдлийг гүйцэтгэх аж. Трамвайд тавигдах хиймэл оюун ухаан нь 20 камер, 10 радараар дамжуулан мэдээлэл авч боловсруулах бөгөөд бороо, цас, манан гээд байгалийн үзэгдлийн үед алддаггүй хянадаг гэдгээрээ хүнээс давуутай аж. Гэхдээ жолоочгүй трамвайгаар эртдээ л 2021 оноос зорчигч тээвэрлэж эхлэх гэнэ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hot hoorondiin davhar avtobus orost yavdag

    0 0 Хариу бичих