Эрүүл мэндэд хамгийн аюултай ухаалаг утаснуудыг нэрлэв

Уг жагсаалтыг цахилгаан соронзон туяаны шингэлтийн буюу Specific absorption rate, SAR гэх хэмжилтээр гаргажээ.SAR-ийн хэмжилтийн нэгж нь килограммд ноогдох ваттаар хэмжигдэнэ. Европт мөрдөгдөх дээд хэмжээ нь 2 Вт/кг байдаг бол АНУ-ын Холбооны харилцааны  агентлаг SAR нь 1,6 Вт/кг үзүүлэлтээс хэтэрдэггүй төхөөрөмжийг баталгаажуулдаг ажээ.
Тэдний үзүүлэлтээр цацраг туяаны хамгийн өндөр түвшин 1,75 Вт/кг  заасан нь Xiaomi Mi A1 утасных байжээ.Үүний дараа OnePlus 5T (1,68 Вт/кг), Xiaomi Mi Max 3 (1,58 Вт/кг), OnePlus 6T (1,55 Вт/кг) мөн түүнчлэн  HTC U12 life (1,48 Вт/кг) орсон байна. 

Хэдийгээр эдгээр үзүүлэлт нь боломжийн түвшинд байгаа ч  цацраг туяа ялгаруулдаг ухаалаг утас хэрэглэгчдийн толгой өвдөх, бие тавгүйрхэх зэргийн асуудал ажиглагдаж магадгүй гэнэ. 

Хамгийн бага туяаны нөлөөтэй гэх утаснуудыг Galaxy Note8, ZTE Axon Elite, LG G7 тэргүүлжээ.Тэрчлэн аюулгүй төхөөрөмжийн жагсаалтад Samsung брэндийн найман загвар, гурван ZTE ба LG, Motorola загваруудаас тус бүр хоёр нь бичигджээ.



Судалгаанд Apple, Blackberry, Google, HTC, Huawei, LG, Motorola, OnePlus, Samsung, Sony, Xiaomi, ZTE компаниудын 2018 оны  арванхоёрдугаар сар гэхэд зах зээлд гарсан бүх загварууд багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)