Түүхэн зураг цуврал: Дайтах шалтаг

Эдди Адамсын авсан эл зураг АНУ  Вьетнамд цэрэг оруулах шалтаг болсон гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Генерал Нгуен Нгок Сайгон хот дахь Вьетконг шоронгийн хоригдлыг буудаж байгаа энэ агшин Америкийн эрх ашигт яг таг нийцсэн учир олон нийтэд онцгой сурталчилсан түүхтэй. Эрх баригчид Вьетнамд цэрэг оруулахыг эсэргүүцэж байсан ард түмний санаа бодлыг дээрх зургаар өөрчлөхийг оролдсон юм. Зорьсондоо ч хүрч олонхийн дэмжлэгийг авч чадсан.Зурагчин нь Вьетнамын генерал Нгуен болон түүний гэр бүлийн амьдралын тухай цуврал зургаараа Пулитцерийн шагналыг хүртсэн байна. Хүмүүс Вьетнамын дайн гэхээр АНУ Вьетнам хоорондоо байлдсан мэтээр ойлгох нь түгээмэл байдаг. Үнэндээ бол Хойд, Өмнөд Вьетнам хооорондоо 1955 оноос хойш байлдаж, энэ дайн хөрш зэргэлдээ Камбож, Лаос зэрэг улсад халдварласан байдаг. Энэ бол Солонгосын хойгт өрнөсөнтэй адил капитализм, коммунизм хоёрын хоорондын дайн байсан гэж хэлж болох юм. Хөрөнгөтний нийгмийг цогцлоохын тулд АНУ дундаас нь оролцсон ч нэмэр болоогүй, эцэст нь коммунист тогтолцоотой Хойд Вьетнам ялсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Аймаар шаалаа даа. Муухай үг хэрэглэсэнд уучлаарай. Гэхдээ яахаараа өмнөдийн генерал умардын хоригдлыг өчиггүй буудахад америк өмнөдийг дэмжиж цэрэг оруулдаг билээ. Жаахан логиктой баймаар байна аа.

    0 0 Хариу бичих
  2. Энэтхэг Хятадын хойгт жижгэвтэр СССР бий болохоос болгоомжилж хийсэн дайн.

    1 0 Хариу бичих
  3. Ёстой худлаа мэдээлэл байна даа. Энэ зургаараа харин ч дайны эсрэг хөдөлгөөнийг идэвхижүүлсэн шүү дээ

    4 0 Хариу бичих
  4. Тийм тэгээл америкийн колонь өмнөд солонгост ветнамууд хог нэгээрээ боолчлогдож байнадаа

    0 0 Хариу бичих