"Алладин" киноны анхны трэйлер үзэгчдэд хүрлээ

Уолт Диснейн бүтээл Алладины шидэт дэнлүү хүүхэлдэйн кино дахин амилж бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн ням гарагт болсон Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр Алладин уран сайхны киноны анхны трэйлер олны хүртээл болжээ.

Канадын жүжигчин Мена Массуд Алладины дүрийг бүтээж буй бол үзэсгэлэнт гүнж Жасмины дүрийг Наоми Скотт, харин Жин бирдийн дүрийг Уилл Смит амилуулж буй билээ.

"Алладин" уран сайхны кино ирэх тавдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр товлосон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Алладин биш аладдин гэж бичээд байгаа юм биш үү.

    0 0 Хариу бичих