Гэмтэл согог судлалын үндэсний төв Макгиллийн их сургуультай хамтран ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Канад улсын Макгиллийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт Монгол Улсын ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Канад улсын Макгиллийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн мэс заслын тасгийн захирал Дэн Декелбаум нар гарын үсэг зурсан байна.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажиллуулах, мэдээллийн технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны ажилд оролцуулах, багаар ажиллах, сэргээн засах эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд тохиролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)