Өнөөдөр дэлхийн түүхэнд: Хоёрдугаар сарын 12

Авраам Линкольний төрсөн өдөр

Өнгөрсөн зууны далаад оны дунд үе хүртэл АНУ-ын олон мужууд Америкийн арванзургадугаар ерөнхийлөгч Авраам Линкольний төрсөн өдрийг тэмдэглэж иржээ. Одоо энэ баярыг анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийн хамт хоёрдугаар сарын гурав дахь даваа гаригт тэмдэглэн Ерөнхийлөгч нарын өдөр гэж нэрлэх болжээ

Үнсэлтийн өдөр 

Жил бүрийн хоёрдугаар сарын 12-нд нэгэн албан бус олон улсын баярыг тэмдэглэдэг. Үнсэлтийн дэлхийн өдрийн эх орон нь Британи болсон хувьтай. Манант Альбионы эрэгт XIX зууны сүүлчээр үнсэлт өөрийн баяртай байх ёстой учир нь тэр хайр сэтгэлийн хамгийн сайхан илрэл гэж үзжээ.

Үнсэлтийн өдрөөр олон газруудад тусгай арга хэмжээ явагдаж, “Хамгийн урт үнсэлт”, “хамгийн ганган үнсэлт”, “хамгийн ер бусын үнсэлт” зэргийн арга тэмцээний ялагчид тодордог...

Москвагийн амьтны хүрээлэн нээгджээ

1864 оны хоёрдугаар сарын 12-нд Москва хотноо амьтны хүрээлэн нээгдэв. Москвад  ургамал, амьтдыг дасгах зорилго бүхий Эзэн хааны нийгэмлэгийн биологичид 1864 онд Москвагийн  захад Орост анхных болох  Амьтны хүрээлэнг зохион байгуулжээ. Тэнд хамгийн анх тэр хавийн амьтад ба гэрийн тэжээмэл амьтдын 286 төрөл байв.

Автомашинаар дэлхийг тойрох анхны аян эхэлжээ

1908 он - Францын «Матэн» ба Америкийн «Нью-Йорк Таймс» хоёр сонины зүтгэлээр Берингийн хоолойгоор тив гаталсан автын марафон болов. Линкольны төрсөн өдрөөр уг уралдааны гараа Нью-Йоркийн Таймс-сквер талбайгаас эхэлсэн бөгөөд Америк, Франц, Итали, Германы есөн авто машин уралдсан байна.

Өдрийн түүх

881 он - VIII Жон Ромын хамба ламтан  "Тарган" Чарльзыг Ариун Ромын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хаанаар өргөмжлөв.

1502 он - Алдарт далайчин Васко де Гама Португалийн нийслэл Лиссабон хотоос Энэтхэг хүрэх зорилготой хоёр дахь аянаа эхлүүлжээ.

1733 он - Английн аялагч Жеймс Оглеторп Жоржиа мужийг нээн, Их Британийн 13 дахь колони болгов.

1817 он - Аргентиний чөлөөлөх арми Андийн нурууг давж, Чилийг чөлөөлөх зорилгоор Испанийн армитай тулалдав. Түүхэнд энэ тулааныг Чакабукогын тулаан гэж тэмдэглэсэн байдаг билээ.

1818 он - Чилийн тусгаар тогтнолын тунхагийг Бернардо О'Хиггинс Консепсион хотын ойролцоо боловсруулжээ.

1851 он - Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Бетхөрст орчмоос Эдуард Харгрейвс гэгч алт илрүүлж, улмаар Австралийн алтны халуурал эхэлжээ.

1855 он - Мичиган мужийн их сургууль байгуулагдав.

1894 он - Францын нийслэл Парис хотод орших Терминус кафед анархист үзэлтэй Эмиль Анри бөмбөг дэлбэлж нэг хүн амиа алдан 20 хүн шархаджээ.

1912 - Манж Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пу И суудлаасаа буув.

1915 он - Линкольны дурсгалын цогцолборын эхний чулууг байрлуулав.

1921 он - ЗХУ-ын Улаан арми Гүрж улсад хяналтаа тогтоов.

1947 он - Алс Дорнодод  Сихотэ-Алинскийн солир унав. 70 тонн жинтэй солир дэлхийн агаар мандалд орж ирэхдээ олон олон хэсэг бутарч гурван кв/км талбайд солирын бороо болон унасан юм. Хурц гэрэл талуулсан замыг нь 400 км-ын зайд харж болох байсан ба тоосон зам нь хэдэн цагийн турш харагдаж байлаа.

Хоёр долоо хоногийн дараа солир унасан газар очсон судлаачид  9-26 метрийн голчтой солирийн 24 тогоог олж үзжээ. Солирийн том хэсгүүд хад мөргөн унахдаа олон хэсэг болон бутарсан байлаа. Бүтэн үлдсэн хэсгүүд нь 1745, 1000, 700, 500, 450, 350 кг жинтэй бөгөөд нийт цуглуулсан солирын хэсгийн жин нь 27 тонн болжээ.

1954 он - Дэлхийд хамгийн анх удаа компьютерт суурилсан LEO компани үйл ажиллагаагаа эхэлжээ.

1962 он - ЗХУ Сугар гариг руу "Венера 1" сансрын хаймсуурыг хөөргөв.

1974 он - ЗХУ-аас хүчээр гарган хөөгдсөн  алдарт зохиолч Александр Солженыцин Нобелийн уран зохиолын шагналаа дөрвөн жилийн дараа өөрийн биеэр гардан авчээ.

1983 он - Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой хязгаарласан хуулийг эсэргүүцэж Пакистаны Лахор хотод 100 гаруй эмэгтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үр дүнд уг хуулийн төслийг эргүүлэн татсан юм.

1990 он - Австралийн мужийн захирагчийн суудалд анх удаа эмэгтэй хүн суув. Австралийн Баруун Австрали мужийн захирагчаар Кармен Лоуренс сонгогджээ.

1994 он - Эдуард Мункийн алдарт "Чарлаан" зургийг дөрвөн хулгайч Норвегийн уран зургийн галерейгаас хулгайлжээ.

2002 он - Гаага дахь Хүний эрхийн шүүхээс НҮБ-ын байгууллагын үүсгэсэн Югославтай холбогдох хэрэгт тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Слободан Милошевичийн шүүн  хэлэлцэж эхэлжээ.

2004 он - Сан Франциско хотын захирагч Гавин Ньюсомын санаачилсан ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг хэлэлцэж эхлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)