Алисиа Кийс хоёр төгөлдөр хуур дээр зэрэг тоглож үзэгчдийг алмайруулав

61 дэх удаагийн Грэмми наадмын хамгийн гайхалтай үзүүлбэрийн нэг нь дуучин Алисиа Кийсийнх байлаа. Тэрээр If I Aint`t Got You дуугаар эхлүүлсэн дуунуудын “цоморлиг”-оо дуулахдаа хоёр төгөлдөр хуур хөгжим дээр нэгэн зэрэг тоглож өөрийн авьяас чадвараа гайхуулсан юм.

Алисиа Кийс дуунуудын цоморлигоо Roberta Flackе-ын 1973 оны хит ”Killing Me Softly” дуугаар үргэлжлүүлж Juice World-ын "Lucid Dreams", Nat King Cole-ын "Unforgettable", өөрийн 2009 оны цомог Kings of Leon-д багтсан супер хит "Use Somebody", Drake-ын "In My Feelings", Ella Mai-ын "Boo'd Up" –аар үргэлжлүүлэн Lauryn Hill-ийн "Doo-Wop (That Thing)" дуугаар төгсгөв.

Бүх цаг үеийн хит дуунуудыг сонгон найруулсан нь Грэммигийн үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй Твиттер сүлжээг доргиосон юм. Түүний фенүүд төдийгүй дуу хөгжимд дуртай хэн бүхэн Алисиа Кийсийн авьяасыг, мөн хөдөлмөрч занг нь шагшин магтаж байлаа. Dalton Ross нэртэй твиттер хэрэглэгч "Алисиа Кийс бол үндэсний үнэт эрдэнэ" гэж магтсан бол Ben Domeneh "Бурхан бидэнд хайртайн баталгаа нь Алисиа Кийс" гэж жиргэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)