Танилц, Грэммийн шилдгүүд

АНУ-ын Лос Анжелес хотноо 61 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн энэ сарын 10-нд зохион байгуулагдаж, ялагчдаа зарлалаа.

АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэмми нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, том шагналд тооцогддог. Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолыг алдарт дуучин Alicia Keys хөтөлсөн бөгөөд шагнал гардуулах ёслол жендерийн тэгш эрхийг хүндэтгэн олон эмэгтэй уран бүтээлчид өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.

АНУ-ын каунтри дуучин Kacey Musgraves 61 дэх удаагийн “Грэмми”-гийн олон буюу дөрвөн шагналын эзэн болсон бол Lady Gaga гурван "Грэмми" цом гардан авч, реппер Cardi B “Шилдэг реп цомог” шагналыг хүртсэн анхны эмэгтэй реппер болсон. Түүнчлэн залуу дуучин H.E.R хоёр цомын эзэн болсон бол дуучин Ariana Grande “Sweetener” дуугаараа анхны Грэммийн шагналаа хүртлээ.

Грэммийн шагнал гардуулах ёслолын хамгийн том шагнал болох “Оны шилдэг дуу” номинацийн эзнээр Childish Gambino “This is America” дуугаараа шалгарсан. Энэ төрөлд “All the Stаrs”, “Boo’d Up”, “God’s Plan”, “In My Blood”, “The Joke”, “The Middle”, “Shallow” зэрэг дуу өрсөлдсөн бөгөөд “This is America” дуу нь энэ төрөлд шалгарсан анхны хип хоп дуу болсон байна. Мөн Childish Gambino “This is America” дуугаараа “Шилдэг клип”, “Шилдэг реп дуу” зэрэг төрлүүдэд шалгарсан. Гэхдээ тэрээр шагнал гардуулах ёслолд өөрөө ирээгүй юм.

"Grammy Awards 2019" шилдгүүд:

"Оны шилдэг цомог"

Kacey Musgraves - Golden Hour

"Оны шилдэг бичлэг"

Childish Gambino - This Is America

"Оны шилдэг дуу"

Childish Gambino - This Is America

"Оны шилдэг шинэ уран бүтээлч" 

Dua Lipa

"Оны шилдэг поп уран бүтээл" 

Lady Gaga - Joanne (Where Do You Think You're Goin'?)

"Оны шилдэг хоршил"

Lady Gaga & Bradley Cooper - Shallow

“Оны Шилдэг реп цомог”

Cardi B Invasion Of Privacy

"Оны шилдэг реп дуу"

Drake - God's Plan

"Оны шилдэг поп цомог"

Ariana Grande - Sweetener


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)