Хоёр Солонгос хамтран Сөүлд зуны олимп зохион байгуулах өргөдөл өгнө

БНСУ, БНАСАУ хамтран 2032 оны зуны олимпыг Сөүл хотод зохион байгуулахаар санал нэгджээ. Тиймээс өчигдөр буюу энэ сарын 11-нд БНСУ-ын талаас өргөдөл өгөхөөр шийдсэн байна. БНСУ-ын Спортын холбоо сайтдаа энэ талаар мэдэгдэл нийтэлжээ. Мөн өдөр тамирчдын Жинчеон хотхонд болсон санал хураалтаар нийт 49 саналаас 34 дэмжсэн санал авч, Сөүл хотыг БНСУ, БНАСАУ зуны олимпыг хамтран зохион байгуулахад БНСУ-ын талын өргөдөл өгөх хот болгохоор болсон аж.

БНСУ, БНАСАУ урьд нь 2032 оны зуны олимпыг хамтран зохион байгуулах тухай нийтлэг ойлголтод хүрсэн юм. БНСУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, БНСУ, БНАСАУ саяхан Олон улсын олимпын хороонд захидал илгээж, хамтран зохион байгуулах хүсэлтээ өргөн барьсан боловч БНАСАУ зохион байгуулах хотоо сонгоогүй байсан юм байна. БНСУ 1988 оны зуны олимпыг Сөүлд, 2018 оны өвлийн олимпыг Пёнчанд зохион байгуулсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)