Валентин гэгээн монгол хүн байжээ...

-түүхэн фельетон-

  Хүн мичнээс үүссэн, харин мич нь монгол хүнээс үүссэн гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсоон. Энэ гайхамшигт нээлт шинэ шинэ нотолгоогоор баяжсаар байна. Евроцентризмын бурангуй үзэлтнүүд “Хомосапиенс Африкт үүссэн баримт”-ыг сөргүүлэн тавьж биднийг гомдоосоор ирсэн явдалд цохилт өгсөн нээлт өчигдөрхөн гарлаа. Үнэн хэрэгтээ Хомосапианс нь Африкт очиж харласан монголчууд байсан бөгөөд тэд гоомой явдлаараа ихэд алдаршсан, сапирсан хэдэн юм байсан тул “Гоомой сапиичид” буюу Эритрэй хэлээр “хоомой сапийнс” хоч авснаас Homo sapiens нэршил үүдсэн байна. Яг нарийндаа эр эмээрээ өөр нэртэй, гоомой харчуудыг нь “Гоомой эрэгтэйчүүд” 

(Homo erectus) гэхчлэн ялгаж байжээ.

Өнөөгийн Этиопоос олдсон Хомосапиенсийн амаа ангайсан гавалтай хохимойг судласан эрдэмтэд эхлээд “Хараал хэлсэн хэвээ амны хайрцагтаа хадгалан чулуужсан” болохыг тогтоосон байдаг. Улмаар амны хайрцагт авиа зүйн шинжилгээ хийсний үрээр “П,з,д х.ж” гийгүүлэгч “и, а, уу” эгшгүүд хэлж байсан гэж үзэх болсон юм. Эрдэмтэд дараагийн алхмаараа анхны хомосапиенсын гавал “Пиздаа...хужаа” гэж хэлэнгээ чулуужсан болохыг нотолжээ.

Дашрамд дуулгахад анхны эмэгтэй хүний нэрийг “Луси” гэдэг байсан нь ч монгол нэр юм шүү, хүүхдүүдээ. Анхны , тэгээд цор ганц эм амьтныг чинь хүссэн хүсээгүй “Лусын дагина” л гэнэ биздээ, бодвоос. Монгол хэлэндээ маруухан барууны судлаачид “Лусын дагина” гэдэг нэрийг “Луси...” хавьд тогтоосон нь их юм даа. Өмнөх судалгаандаа бид “Обама монгол хүн байсан” тухай өмнө нь та бүхэнд толилуулсан билээ. Өнөөдөр түүнээс дутахгүй сайхан мэдээг олсноо хүргэж байна. Энэ бол өнөөдөр баярыг тэмдэглэж байгаа Валентин гэгээний тухайд болно. Валентин гэгээн монгол хүн байсан бөгөөд уг нэр нь Балин тойн болно. Балин сайхан хийдэг тойн хувраг байжээ. Олноороо түүний хийсэн амтат балинг идэх дуртай байсан гэнэ. 

Ялангуяа найз охиноо дагуулж очсон хүнд илүү том балин өгдөг байсан тухай түүхийн сурвалжуудад өгүүлжээ. Залуус цагаан сарын дараа Хүрээ хийд шинийн тавгаа хурааж, балин элбэгших цагаар найз охиноо дагуулан очиж балингаар дайлуудаг байснаас "Балингийн өдөр"," Балин тойны өдөр" үүссэн ажээ. Эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэсэн хосууд түүний өгсөн балингаар гол зогоон амьдрах явдал ч байсан байна. Түүнийг нийгмийн халамжийн байгууллагыг үндэслэгч ч гэдэг. Улмаар халамжийн санд цугларсан хамаг юмыг авчихаад зөвхөн балинг нь өгдөг байсан учраас “сантай холбоотой юм”-нд хутгалдсан эхний алдартан ч гэдэг.  Зарим судлаач Балинтойны тухайд арай өөр байрь суурьтай байдаг. Тэд Балинтойныг өөрөө балин хийж чаддаггүй байсан гэж мэтгэдэг. Нэлээн том балин хамартай, яггүй хүүхэмсэг тойн байснаас "Балин(хамарт) тойн" гэсэн нэр үүссэн. Тэрээр өөрөө балин хийж чадахгүй тул хийдийнхээ балингаас сэмхэн базаж аваад цаасанд боогоод хүрээний хүүхнүүдэд тараадаг, тэрнийхээ хэргийг ч гаргадаг нэгэн байсан гэх. Чухамхүү Балинтойны цаасанд боосон балингаас боодолтой чиклаад анх үүссэн ба охидыг найрахдаа чиклаад өгдөг менежмэнт тэгж анх гарсан тухай "цайны замын худалдааны тэмдэглэл"-д дурьдагдсан байна. Чиклаад гэдэг ч монгол үг юм. Хүрээнд байсан Анддерсон Мэйрийн пүүсийн төлөөлөгчид энэ тухай өрнөдөд мэдээлснээс Загалмайн ертөнцийнхэн "Балинтойны өдөр" тэмдэглэх болж. Тэд балин хийж чадахгүй учраас арга буюу чиклаадаар орлуулах болжээ хэмээн "нууцын ном"-д өгүүлжээ.   Сайны хажуугаар саар гэгчээр дамчид Балинтойны балинг ЖДҮ-дэж аваад бөөнөөр нь аваад ББСБ-аараа дамжуулан шагийн үнээр зардаг байсан гэх. Хүүхнүүд найз залуугаа "шаглаад" ч болов балин олоод ир гэж шаналгадаг байснаас "шаглаад"хэмээх дамын балин гарчээ. Энэ үгийг Андерсон мэйрийн пүүснийхэн буруу тогтоосноос “Чиклаад” хэмээх гуйвсан нэртэй балин Өрнөдөд гарчсан гэдээг.

Балингийн бизнесээр хөл дээрээ тогтсон хойноо тэрээр хүрээнд байсан европчуудтай нийлэн архи, самгоон нэрэх болсон ба “балинтойны амьд ус” гэдэг брэнд хүртэл гаргаж байжээ. Монголчууд хутагт тойдынхоо шингэнийг рашаан ус хэмээн хүртдэг байсан гэдгийг сануулах юун. Үнэхээр ч амьд усны өнгийг санагдуулам шаргал сархадын нэр цагийн эрхэнд товчлогдон “Балинтойны ус” болсон гэдээг. Балинтойн хөх толботой монгол хүн байсныг тэмдэглэн уг сархдыг одоо болтол хөх хайрцагт хийж, хөх шошго зүүсээр байгааг “ballantines” ууж үзсэн хэн боловч хэлээд өгөх буйзаа. За одоохондоо нэг иймэрхүү сонинтой...

"Балин тойны амьд ус"  буюу "Балинтойнус" хэмээх сархдыг хөх толбот монгол хүн анх сэтгэснийг дурсан, нэг бол хөх хаягтай, эсвэл хөх хайрцагтай үйлдвэрлэж ирсэн гэх. Шошгон дээр байгаа 12-ын тоо бол "Балин тойн  амьд усаа чанартай гаргахын тулд 12 хоног нойльд оролгүй биедээ нэрсэн" домогт явдлын дурсгал гэх нь ч бий.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (39)

  1. голын тэртээх гацааны хавар зохиолыг үргэлжлүүлээсэй

    0 0 Хариу бичих
  2. Харин В.И.Лeнин бoл татар монгол хүн байсан гэдэг

    0 0 Хариу бичих
  3. Бид Балин тойн тойн Лусын дагина хоёрын хүүхэд юм байна.

    0 0 Хариу бичих
  4. фельетон гэдгийг мэдэхгүй хачин хачин юм бичих юмаа манайхан Цэнддоо гое л фельетон бичсэн бна

    0 0 Хариу бичих
  5. Аягүй бол үнэн дээ

    0 0 Хариу бичих
  6. Хэ хэ хөгийн юм зохиож бичхийн шог

    0 0 Хариу бичих
  7. хаха, арай хэтрүүлчихсэн үү. тэр ам ангайсан хэсэг бол гоё шоглол байлаа

    0 0 Хариу бичих
  8. ЭХ ОРНОО МУУЛАГСАД, ЭХЭЭ ГОЛОГСОД ОЛОН БОЛЖ ДЭЭ. МАНАЙ ИНТЕРНЕТ САЙТААР ГАДНЫХАН БИДНИЙГ ЭЛДВЭЭР ДОРОМЖИЛЖ, БИДНИЙ ДУНД ЯС ХАЯЖ БХАД БИД БАЯСААД Л СУУЖ БХ ЮМ. YOU TUBE ДЭЭР Ч ГЭСЭН КИРИЛЛЭЭР БИДНИЙГ ДОРОМЖИЛСОН КОММЕНТҮҮД ЗӨНДӨӨ БДАГ.

    0 0 Хариу бичих
  9. Goy heljee

    0 0 Хариу бичих
  10. Цэнддоо ахдаа их баярлалаа. Түүхийн сэдвээр их сайхан зүйл олж бичжээ. Мич Монгол хүнээс үүссэн гэдэг чинь их сонирхолтой байна. Өчигдөр бас өөр нэг нийтлэлээс шимпанзе нас бие гүйцсэн эр хүнээс 3 дахин хүчтэй гэсэн зүйл олж харсан. тэгээд бодсон чинь булчин хөгжих тусмаа бид дараагийнхаа хөгжлийн шат руу ойртдог юм шиг байна шүү. Би урьд нь хүн л мичнээс үүссэн гэж боддог байснаас хэзээ ч хүнээс мич үүссэн гэж бодож байсангүй. Харин балин тойн бол худлаа байхаа. монголд биш гадаадад болсон хэрэг гээ биз дээ. Тэгээд ч тэнд нь балин малин байгаагүй юм шиг байна лээ. Чиклаад харин үнэн байж магадгүй санагдлаа. Манайхан чинь булчин хичнээн хөгжсөн ч эмэгчингээсээ үргэлж айж далдчиж явдаг улсууд шдээ. Харин солонгост гоймоотож очоод сапирч байгаа улсууд нилээн олон байна лээ.

    0 0 Хариу бичих
    • ХОТТОЙ ХОНЬ РУУ НЬ ДАЙРСАН ЧОНОТОЙ НОЦОЛДСОН МАЛЧНЫ ЦЭЭЖИН ДЭЭРХ СОРВИЙГ ХАРЖ Л ЯВЛАА.

      0 0
    • АРААТНААС Ч АЙДАГГҮЙ МОНГОЛ ЭРЧҮҮД БУЛЧИН ХӨГЖӨӨГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС АЙХГҮЙ Л ДЭЭ. БАГАДАА МОНГОЛ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БОЛГОН ОХИДЫГ ШОГЛОДОГ НЬ ҮНЭН Ш ДЭЭ. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАТАН УХААН, УЛАМЖИЛАЛ, ЁС ЗАНШИЛ МӨН ДЭЭРЭЭС НЬ МОНГОЛ ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙ ХҮН БОЛ ДЭЛХИЙ ЮМ БНА ГЭЖ ОЙЛГОДОГ ОЙЛГОЛТ Л ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮНДЛЭХ ХҮНДЛЭЛИЙГ БИЙ БОЛГОСОН БХАА.

      1 0
  11. Ene Tsenddoo hugjuud baina uu? Zunuud baina uu?

    1 0 Хариу бичих
  12. Цэнддоо ийм бага ангийн хүүхдийнх мэт eгөөдөл бичдэг болцым уу. хүн инээлгэх гэж ядаад ямар ч утгагүй дүфф онигоо ярьдаг хүн шиг. Eр нь ч тэгээд ил болон далд хэлбэрээр Монголоо л муулж байвал бах нь ханадаг хэд бий болжээ

    4 0 Хариу бичих
  13. Unexeer saixan bichix ymaa.tanii egtolj bichsen bolgoniig amtarxan unshdag.taniig monx xox tenger urgelj iveej baig.eruul enx baixiig erooe

    5 0 Хариу бичих
    • Naad erool chn bas yogoodol yum bish beez hha

      0 0
  14. Орондоо уншаад тэсэлгүй хөхөрч байгаад хурхираад унтаж байсан эхнэрээ цочоогоод сэрээчихлээ ш дээ хахаха

    1 0 Хариу бичих
  15. ккк саваачих юмаэ

    0 0 Хариу бичих
  16. БАЛИНТОЙНЫ ЦЭНДДОО

    0 0 Хариу бичих
  17. Та шүүүүүүүүүүүүүүүүүүүүү

    0 0 Хариу бичих
  18. Сая цагаан сараар бараг л ийм түүх чс заншил зохиож бичиж бсан шүү. Энэ түүхийг олон хүн дамжуулан яриад бвал бараг л үнэн болно доо

    0 0 Хариу бичих
  19. Б.Цэнддоо Бхлинтойны Цэнддоо

    0 0 Хариу бичих
  20. таалагдасаан үнэхээр хѳгжилтэй

    1 0 Хариу бичих
  21. Tuuhiin mash unetei eh surwalj baina bayrlalaa ineewel zaluujina gej ineeseer baital urchlee l ih nemegdej bainadaa uur taiwan daa

    2 0 Хариу бичих
  22. Цэнддоог унших дуртай,ингэж сэтгэх ч бас амар юм биш шүү

    4 0 Хариу бичих
  23. Ха ха бас л гоё бичиж байгаа юм шүү

    0 0 Хариу бичих
  24. Ингэж худлаа залж болохгүй ээ. Тэгээд ч энэ валентин гэдэг чинь Монгол оронтой ямарч хамаа байхгүй. Буруу номын хэрээстчингүүдийн л амьтны тархи толгойг сэтгэл оюуныг угаасан үйлдэл. Христ сөнөтүгэй.

    0 10 Хариу бичих
    • Уншаад ч ойлгохгүй ийм нөхдийн өмнөөс бухимдаад ч яахав

      0 0
    • yaj medvee haaahAaha

      0 0
    • Ххаха

      1 0
    • Kkk. Tatlaa

      1 0
    • Христ таныг өршөөж хишиг болгон хэсэг ухаан хэрчим хошин мэдрэмж хүртээх болтугай.

      5 0
    • Хөөрхий

      1 0
    • Хөлдүү толгой сөнөтүгэй

      2 0
    • энэ зүгээр зугаа хѳгжилдѳж мэдэдгүй хѳлдүү гар вэ чи

      3 0
  25. Хаха. Энэ фeльeтоныг нээж уншихгүй, уншсан ч ойлгохгүй, шууд хүлээж авч бухимдаж эсвэл "омогшиж" буй нөхөд фб дээр олон байна даа.

    3 0 Хариу бичих
    • Харин тийм ээ. Сэтгэгдэлүүдийг уншихаар инээх , уурлах учраа ч олохгүй юм.

      0 0
  26. ккк, сэжигийн юм. 12 хоног нойл оролгүй биедээ нэрсэн усаар, айн?

    3 0 Хариу бичих
  27. za barag l tatlaadaa

    0 0 Хариу бичих