Төрийн гурван өндөрлөгийн нэгдмэл байр суурь

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар гурван парламент дамнан ярьж байна. Гэвч ажил хэрэг болох нь бүтэл муутай юм. 2008 оноос хойш гурав дахь парламент “эцэг” хуулийн өөрчлөлтийн талаар эрчтэй ярьж байгаа нь энэ. Их хурал хавар, намар, хаврын гурван чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан ч ажил хэрэг болсонгүй. УИХ-ын даргын захирамжаар өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, улсын хэмжээнд зөвлөлдөх санал асуулга явуулаад төслийн эхээ бэлэн болгочихоод хүлээж буй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжин 67 гишүүн ч гарын үсэг зурчихаад байгаа. Үнэмлэхүй олонх болсон энэ үед МАН Үндсэн хуульд “гар хүрэх” хэрэгтэй гэж үзэх нэг хэсэг байхад ашиг сонирхлын зөрчилтэй, өөрсдөдөө ашигтай өөрчлөлт оруулж, хуулиар тоглож болохгүй гэх нөгөө хэсэг ч бий. Олон нийтийн сайшаал, эсэргүүцэл хоёрын дунд МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг шуудруулахаар шийджээ.

Гэхдээ ямар өөрчлөлт вэ гэдэг нь бүрхэг. Ямар ч байсан Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, дан, давхар дээлийг нимгэлэх тухай заалтууд бий. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулсан ч өргөн барихаасаа өмнө нэмж, хасах өөрчлөх зүйлүүд бий гэсэн.

Ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хаврын чуулганы хугацаа л үлдэж буй юм. Засгийн газраа огцруулна, огцруулахгүй гэж маргалдсаар дөрвөн жилийнхээ хоёрыг нь элээсэн МАН энэ хавар “эцэг” хуульд гар хүрэхээр тохирчээ. Төрийн гурван өндөрлөг ч энэ асуудал байр суурь нэгдсэн болохыг дараах байр сууринаас харж болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Medhuu

    0 0 Хариу бичих
  2. гомо мөнхөө ахаа таний бие гайгүй юу хавар болоод байна шдэ яг бэлгийн дон сэтгэцийн өвчин хоёр хөдөлдөг цаг шдэ

    0 0 Хариу бичих
  3. та нар энэ албан тушаалд хугацаатай шvv, дураараа дургиж болохгvй. Еренхийлегчийн засаглал манайд бол естой хэрэггvй, олонхоор шийдвэрлэдэг одоогийн засаглал л болно.

    0 0 Хариу бичих
  4. Та нар ард түмэнээс санал асуулга явуулахгүйгээр үндсэн хуульнд яаран гар хүрч болохгүй ш дээ Энэ чинь эцэг эхийнхээ толгойд мэс хүргэсэнтэй адил зүйл болж байгаа юм шүү

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ