Би цагаачилмаар байна, гэхдээ...

Албан ёсны нэршлээр бол Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солиулсан буюу гадаад улс руу цагаачилсан иргэдийн тоо 2014 онд 85 байсан бол 2015 онд 129, 2016 онд 307, 2018 онд 490 болж өсчээ. 

Эцэг эх, ах дүүсээ орхин, төрсөн нутгаасаа татгалзан харийн орныг сонгох шийдвэрийг тийм ч амархан гаргахгүй нь тодорхой. Олон дахин бодож, тал бүрээс нь судалж, ойр дотнынхонтойгоо зөвлөлдөж байж сонгосон энэ шийдвэрийг яагаад гаргах болов?

Бельги, Чех, Австрали эсвэл АНУ, бас Канад ирэх 3 жил 1 сая цагаач хүлээж авна гэдгээ албан ёсоор, дэлхий дахинд мэдэгдсэн. Дөнгөж гуч гарч буй залуу гэр бүл ч гэлээ бид сүүлийн 3 жил цагаачлах талаар нухацтай ярилцаж эхэлсэн юм. Хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан тэр цагаас хойш гэсэн үг. Улсынхаа хамгийн сайн сургалттай, нэр хүндтэй их сургуулийг онцсайн дүнтэй төгсөж, мэргэжлээрээ нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа ч бид эх орноо биш харийн улсыг зорихыг хүсч эхэлсэн. Хүний нутаг, гүний хошуунд очиж одоо хийж буйгаасаа илүү хүнд хүчир ажлыг хийж, бүхнийг дахиад тэгээс эхэлнэ гэдэг шийдвэр гаргахад минь юу нөлөөлөв гэж үү? Амьжиргааны түвшингээрээ бол дундаж давхаргад, улсаас тогтоосон цалингийн доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин авдаг нөхөр бид хоёрын хувьд (декриттэй хугацаанаас бусдаар) ажилгүй суусан өдрүүд байхгүй. Залуусын дунд, нэн ялангуяа дээд боловсролтой, мэргэжил эзэмшсэн залуусын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа цагт бид ажилтай ч эдийн засгийн хувьд дэгэн догонтой л явна. Ажилтай тулдаа л өртэй байна гэдэг шиг л. Ажилтай, цалинтай гээд санаа амар байх аргагүй. Учир нь энэ оны эхний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.

НДШ-ээ шударгаар төлөх нь үнэндээ ирээдүйд авах эсэх минь тодорхойгүй тэтгэвэр, тэтгэмж гэсэн алсыг харсан бодлого бус харин аргагүйн эрхэнд хураалгаж буй зүйл. Арван жилийн өмнө буюу 2008 онд улсын хэмжээнд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 2018 онд энэ тоо 410 мянга болтлоо өссөн. 

Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсон учир НДШийг нэмэгдүүлсэн юм. Жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэдгийг сайд нь өөрөө тайлбарласан.

Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас батлахдаа “Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр” -ийг гаргасныг бид дагахаас өөр аргагүй. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байхдаа анхаарч байгаа хэрэг. Харин ид амьдралаа эхлүүлж буй бидний үеийн залууст зориулагдсан зүйл нэгийг ч хэрэгжүүлээгүй, бас санаачлаагүй. Түрээсийн орон сууцны тухай яриа бол хүүхдээ унтуулахдаа ярьж өгдөг төгсдөггүй үлгэр шиг л зүйл. 2015 онд санагдаж байна, ТОСК-аас түрээсийн орон сууцанд залуу гэр бүлийг бүртгэнэ гэсэн зараар хаврын хавсарганд өдөржин шөнөжин дугаарлаж зогсоод өрхийн орлогоо нотлох НДД-ээсээ эхлээд Хороон Засаг дарга, цагдаагийн тодорхойлолт гээд 10 орчим бичиг баримт бүрдүүлэн өгсөн сугалаагаар оруулна гэсхийгээд сураг тасарсан. Сүүлд сонсох нь ээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, цөөн тооны залуу гэр бүлүүд орсон гэж мэдэгдсэн байсан. Ажлын хажуугаар бизнес эрхлэе гэж төлөвлөн хөөцөлдсөн ч банкны зээлийн хүү өндөр учир ашигтай байх эсэх эргэлзээтэй болж эхэлсэн учир энэ санаагаа орхисон. Харин хамгийн бага хүүтэй олгодог ЖДҮ-г дэмжих сангийн зээл хэнд, хэрхэн олгогдож яасан ийсэн талаар одоо монголчууд бүгд мэддэг болсон байх.

Бизнесийн орчин таатай бус, эдийн засаг нь төрөөс хэт хамааралтай, тогтворгүй гээд албаны, сүрхий үгсээр биш энгийнээр бодоод, тайлбарлахад шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа үр хүүхдээ тэжээгээд заавал орон сууц, машин худалдаж авахгүй ч хоёр идэхгүй хоосон хонохгүй байх боломжуудыг минь төрөөс тухайн цаг үеэ аргацаан гаргасан шийдвэрүүдээр тогтоосон татварын нэмэгдэл, иргэн бүрт тараах мөнгө ирээдүйгээс минь хумсалсаар байдаг учир хоёр хүүхдээ дагуулаад бид цагаачилмаар байна. Учир нь тэр гадаадад иргэдийн зарим нь ялгаварлан гадуурхаж магадгүй ч гэлээ цагаачид ч хуулийн өмнө тэгш эрхтэй, нийгмийн халамж үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. 

“Ийш ирэх гэж тавьсан өр зээлээ дарчихвал цалингаараа сайхан амьдарна. Хүүхдүүд чинь эндхийн хүүхдүүдтэй эрх тэгш цэцэрлэг, сургуульд сурч, сайн боловсрол эзэмшинэ. Агаар нь цэвэр, хоол хүнс нь эрүүл. Албан ёсны эрхтэй (визтэй) бол жилийн 0.2 хувийн хүүтэйгээр автомашин лизингээр авах болон бусад төрлийн зээлийн эрх нээгдэнэ” гэж Чехэд амьдардаг залуу хэлэв. Энд төрийн алба хашдаг байсан ч цалин нь 4 биенээ тэжээж хүрэхээргүй бага байсан, анх тавьсан 200 мянган төгрөгийн өр нь нэмэгдсээр нэг мэдэхэд 10 гаруй сая болсон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсондоо л цагаачлахыг сонгосон гэх залуу хос энэ жил 30 настай. Чех улс руу монголчууд ихэвчлэн ажлын гэрээгээр буюу хөдөлмөр зуучлалын алба, тэнд үйлдвэрт олон жил ажилласан хүмүүсийн зуучлалаар ажиллахаар явдаг.

Гадаад дахь монголчууд яагаад бидний нүдээр илүү жаргалтай, илүү эрүүл, илүү тайван амгалан, бас илүү сайхан амьдарч байгаа харагддаг гээч. Тэнд цалин өндөр болохоороо бишээ, цалин өндөр ч өртөг дагаад өндөр байгаа. Харин тэнд нийгэм, эдийн засаг нь илүү хүн рүүгээ чиглэсэн бодлоготой, тэнд “шодоргос” тогтносон, тэнд хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгдэж чаддаг, тэнд хүн ар гэртээ цаг гаргаж болохуйцаар бүхнийг зохицуулсан, тэнд хүүхэд залуусыг ирээдүйгээ гэдгийг хэдийнэ ойлгосон учраас тэнд хүмүүс илүү тайван, илүү сайхан амьдардаг юм. 

Явсан бүхэн нь гэр бүлийнхнээ татах хүсэлтэй. Гэрээт ажилчны виз 2 жилээр гарч, сайн тууштай ажилласан бол 5 жилээр, түүний дараа 10 жилээр Европын холбооны улсуудад чөлөөтэй зорчих, бас амьдрах виз болон үргэлжилдэг учир хайрцаг, мах, автомашины сэлбэг гээд ямар ч үйлдвэр байсан сонгоно гэсэн зар Чех дэх монголчуудын группээр дүүрэн байх аж. Сарын 13000 крон буюу 1.3 сая төгрөгийн цалингийнхаа дунджаар 400 мянгийг нь түрээсэнд өгсөн ч үлдсэн мөнгөөр нь эрүүл бас хямд хүнс авч санаа зовох зүйлгүй тайван орчинд амьдрахаар Чех улсыг зоригсод зуучлалын хөлсөнд 1000-1500 евро төлдөг. Европын холбооны улсууд нийтлэг байдлаар Үндсэн хуульдаа гэр бүл нэгт буюу эцэг эх, үр хүүхдүүд хамт амьдрах ёстой гэж заасан байдаг нь таатай нөхцөл болдог. Эхнэр, нөхрийн аль түрүүлж ирсэн нь эхний 6 сарын турш эрүүл мэнд, нийгмийн даатгалаа бүрэн төлсөн, мөн хэрэгт орооцолдоогүй, цалин нь гэр бүлийнхнээ тэжээж хүрэхүйц байвал 6-10 сарын дараа хүүхдүүдээ татаж авч болно. Элэг бүтэн, энх тунх, нийгэм улс төр, эдийн засгийн ямар ч дарамтгүйгээр амьдрах нь бидний цөөхөн монголчуудын гэлтгүй хүн болж төрсөн бүхний нэн тэргүүний хэрэгцээ билээ.

Гадаад дахь монголчууд яагаад бидний нүдээр илүү жаргалтай, илүү эрүүл, илүү тайван амгалан, бас илүү сайхан амьдарч байгаа харагддаг гээч. Тэнд цалин өндөр болохоороо бишээ, цалин өндөр ч өртөг дагаад өндөр байгаа. Харин тэнд нийгэм, эдийн засаг нь илүү хүн рүүгээ чиглэсэн бодлоготой, тэнд “шодоргос” тогтносон, тэнд хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгдэж чаддаг, тэнд хүн ар гэртээ цаг гаргаж болохуйцаар бүхнийг зохицуулсан, тэнд хүүхэд залуусыг ирээдүйгээ гэдгийг хэдийнэ ойлгосон учраас тэнд хүмүүс илүү тайван, илүү сайхан амьдардаг юм. 

Хоёрхон жилийн өмнө харьяа цэцэрлэг нь дүүрсэн гэж сонсоод хүүгээ ямар цэцэрлэгт оруулах вэ гэж санаагаа чилээж суусан зовлон ахиад хоёр жилийн дараа сургууль нь яах билээ гэдгээр солигдоно. Тэрнээс хойш хоёр жилийн дараа охины сургууль, ахиад хэдэн жилийн дараа хүүгийн орох их сургууль, эзэмших мэргэжил, тэгээд охиных гээд төгсгөлгүй үргэлжлэх санаа зоволт. (Бид хоёрхон хүүхэдтэй шүү дээ) Дунд нь улс төр хэд ч хувирч, ямар ч шийдвэр гараа билээ, эдийн засаг хямрах болов уу? Цалин нэмэгдэхгүй ч татвар нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал яах билээ? Өнөөдөр бүх юм сайхан болсон ч унтаад сэрэхэд яаж ч эргэж магадгүй болохоор бид хүүхдүүдээ аваад цагаачилмаар байна. Гэхдээ бид тэр улсыг хөгжүүлэхийн төлөө биш, тэр улсыг хүчирхэг болгохын төлөө биш, хүүхдүүдээ аваад зугтахдаа гол нь биш учраас цагаачлах шийдвэрээ эцэслэж чадахгүй байна. Гэхдээ ...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (57)

  1. Хүний нутагт хэцүү л дээ. Хамгийн түрүүнд Монголоо санана, элгэн садан ах дүүгээ санана. Шороогоо ч хамаагүй нэг үнэрлэх юмсан гээд л бодно. Монголын зүгээс ирж буй салхи нь хүртэл зөөлхөн санагдана.санан санан ирээд хичээгээд хичээгээд хөл алдчихгээд бна шдээ. Яамаар ч юм дээ.

    0 0 Хариу бичих
  2. Монгол бид эв сэтгэлгүй, нэгэндээ заавал хана босго тавьж давсантай нь харилцдаг тийм хиймэл босго давах сонирхолгүй нэгэнтэй хорсолтойгоор нийгмээрээ зай барих жишээтэй. Ажил бүтээх болон мөнгө олохдоо бусдын амьдралаас сорж орлогоо зузаатагадаг үүнийгээ цайруулж гэр бүлийнхээ үр хүүхдийнхээ төлөө гэх энэ нь нийгмийн бүх давхаргат адил үүнийгээ ч зөвтгөдөг ба үр дүнд нь улс хөгждөггүй. Даацыг нь хэтрүүлж арааг нь эргэлдүүлсээр хий элэгдэл хорогдол бий болгож дахин шинээр арааг нь солихтой адил жишээ бас байх юм. Нийгмээ чөлөөтэй байлгах бололцоог хүн бүр өөрсдөө хорьдог тэгээд дэмий уламжлал улс төр ярина. Мөн атаархал жөтөөрхөл хор найруулалт СОАК ноос ч илүү гарахаар муу санаа нь аривдсан. Нэгнийхээ мөрөөрөө үйлдсэн үйлдлийг нь хүртэл хэн нэгэн нь өөртөө нааж хорсолоор хардаг ийм ялзарсан сэтгэхүйтэй нийгмийн хэсэгхэн хүмүүс бас байх юм. Нэг л их хамт олонч. Хүүхэд настангууд нь ахмадаа хүндэтгэхгүй нэг л их эрх чөлөө ярьсан. Эсрэгээрээ уламжлал ярьсан. Хувь хүний зөв Боловсрол болон Эрүүл мэндийн салбараа сайн анхаармаар байна даа манай улс тэгэхгүй бол горьгүй ээ ... нийгэм одоогоор эрүүл хүн амьдрах бололцоогүй тийм стресстэй. Нэг сайхан нэгдмэл байснаа төд удалгүй буруу бодолдоо автаж муу санаа аривдаж саринах жишээтэй. Энэ бүхнээс харахад бид хувь хувьдаа дотоод сэтгэлрүүгээ нэгээс илүүтэй өнгийж хармаар байна даа, тэнд л гол асуудал оршиж байж мэдэх юм. Үнэндээ Монголчууд бид хэн хэнийгээ ялгадаггүй элгэмсэг дотно сайхан ард түмэн шүү дээ.

    0 0 Хариу бичих
  3. Hunii gazar nytag ysaa sanan2

    0 0 Хариу бичих
  4. Явсан нохой яс зуудаг юм, хэдийгээр амаргүй ч даван туулж чадна. Үр хүүхдүүдээ бодвол Монголоос гарсан нь дээр, үгүй бол ямар болох нь нүдэн дээр чинь ил байгаа биз дээ. Гадагшаа гараад очсон газраа хүнийрхэхгүй элгэмсэг хандах хэрэгтэй, тэгвэл хурдан засч зохицоно. Монгол хар африкийн замаар орсон, хүлээж харзнах хэрэггүй, цаг хугацаа хүлээхгүй. Амжилт

    0 1 Хариу бичих
  5. Hervee hun turulkhiin shudarga bol mongold zaluu nasniikhaa irtei deer tultal n amidar baidal uurchlugdikhgui bol heden zulzagaa hamaj avaad gadagsh gar ? Huuhduudee ireeduid n beldekh heregtei.

    0 0 Хариу бичих
  6. uildveriin ajil hiih hetsuu. manaihan dasahgui shantardag. 1 jil bolsonii daraa l uchiraa olno doo. door 1 hun magistar ni amarhan gesen bna.ugui shuu mongoliin deed surguuliig huleen zuvshuurduggui bhoor shuud magistart surna gej bhgui. huuhedtei hund bair oldoh ni muu bdag.

    0 1 Хариу бичих
  7. Minii 1 tanil 3 hvvhedtei hvvhdiin mungu sarin 60,000-ig avdag ergvvleed ene munguu ND-d hamgiin bagaar ni tuldug ajilgvi ch ND-gal zaaval tuluh éstoi geed l ingej l amidarch bnda

    0 0 Хариу бичих
  8. Neeree l untaad serehed uls tur ard tumneeree daajignasan shiidweriig gargasan bdg n unegeer emzeglemeer shuu dee.Tatwar tataas awna l gdgees huuhduuded zoriulsan surguuli tsetserlegii n hangalttai bariad ocher dugaargui oruuldag biluu ugui !!! Zunii suuleer etseg ehchuud hedhen tsetserlegee toirch udur shunugui honon unjin suuj bj huuhdee 1 n ch gsn ulsiin tsetserlegt oruulahiig boddog.Tegehed Europad huwiin tsetserleg gj bhgui 3-4 huuhded 1 bagsh noogdono.12 huuhedtei angi 3 bagshtai tusgai bus.r huuhduudee awch yawna.tanin medehuin zuiliig,huntei mendleh hundleh,orchindoo zohitsoj amidrah argiig bur bagaas n zaaj bie huniig tugs bolowsruulj tuluwshuulne.Agaar,hool huns uneheer eruul saihan bhd eh ornoo hairlaya tendee amidraya ghd niigem huuhded yamar chbeelgui orchniig burduulsen.etseg eh nnbanknii uruu daraad hool hunsee hangalttai awch diilehgui.Uwliin uraanaas huuhed haniadnaas salahgui emnelegiin shalnaas ehelj hewteed palat ruu orno.Uswur nasniihan n arhi tamhi pc togloomond orj etseg eheesee heregleenii bas 1 tom eh uuswer bolno.Ajiltai ajilgui er emgui shou nereer arhidah APU uildwer ,baar karaoke n denduu olon. iim bhd eh oron gj hichneen hairlaad heden huuhdee bodohod uuriin erhgui gadaadig songoh boldog.

    0 0 Хариу бичих
    • Saina uu, Bi germand deed surguuli tugssun bolomjiin amidraltai hesegt hamaarna neg huuhedtei. Mongold khuuhed yamar choloot zagaa unguruuh bolomjuud baidagiig medehgvi. End medeej zunduu baidag. Gehdee ulsiih ni kursuud orohod tiimch amar bish. Huviin zunduu kursuud bii. Uniin huvid huviih ulsiih yalgaa baihgvi. Ulsiih ni baga orlogotei ger buld hungululttei. Neg khuukhed end dundjaar 2 kursed yavdag. Tsetserleg hot tosgon hoyert tom yalgaatai. Hotod tsetserleg olohiin tuld dor hayaj jiliin umnu burtguulehgvi bol oron too baidaggvi. Gehdee ikhevchlen 17h hurtel ajillana. Tosgond oron too oldono gehdee ikhenhi tsetserleg 14-15h ajjilana. Ta khuuhdee 15zagt avval hamgiin oroi avdag eej aav baih bolno. Surgan humuujuuleh arga ni mongoloos harin hamaagvi deed tuvshind. Khuuhedtei tom khuntei met hundetgeltei, gehdee khuuhedtei met huleeztei harizana. Bayan yaduugiin yalgaa khuuhduudiin dund ilt baihgvi. Gehdee medeej eldev kurst yavdaggvi khuuhed ooroo l goz bish bol naiz nuhudttei amar bolohgvi asuudal haaya ajiglagddag. Deed bolovsroltei bol ajiliinhaa hajuugaarch hamaagvi zaaval heliig ni surch magister hamgaalaarai, yadaj mergejiliin kollej hiigeerei. Ene hezuu baikh 3 aas 5 jil amidarliin chine zamiig buten oorchilono shuu. End ajilchin baih ni ersdel ikhtei, yagaad gevel taniig mash amarkhan orluulj boloh uchraas. Holoo oltloo Mongolruu mungu yavuulah gej yarsanii hereggvi, huluu ulsun zagtaa ta iluu tusalj chadna. Europiin busad oron gaigvi baij magadgvi. Germand hamgiin ikh dutagddag um bol neelttei harilzaa, naiz nuhud, ger bul. Ene yamar chuhal bolohiig end amidarch baij oilgono. Bas udur dutam zag dutamdaa ta temzeh bolono. Mongold baidag shigee hench taniig uuch bodolgvigeer shuud huleen zuvshuuruhgvi. Teheer haa ch yavsan urgelj busdiin umnu hen be uj chaddag be gedegee batlaj yavna gesen ug. Khun khun uur uuchraas zarim khumuus ene handlagiig emzeg huleej avdag. Neg esondoo ineesen esvel toomjirgvi harznii orond shinjsen, ergelzsen, zarimdaa daisagnasan harz haa saigvi dagah bolno. Emlegiin uilchilgee bol medeej mongoltoi zuirleshgvi. Surgaltiin system sain. Mongol gehdee muu bish gedegiig end irj surch bui ye yeiin khuuhduud haruuldag.

      0 0
  9. Uls oron mini hunii tuloo turtei , huulitai , hangalttai tsalintai , eruul saihan orchintg burduulsen niigemtei baisan bol hen l eh ornoosoo uur gazar ochij ajil hiij amidrahiig huseh ve dee. Tsuuhon hun amtai ene ulsiig hurdan hugatsaand hugjingui uls bolgoh tiim ch hetsuu bish l baimaar um. Yasan ch hetsuu um dee. Haramsaltai umdaa.

    0 0 Хариу бичих
  10. Saixan mongol nutag min l gexees xvmvvsees ni unendee zalxaj bna! Gudamjind garaal boon stress arxichin, xulgaich, bvdulvvleg soyolgvi, nus tseree xaysan nowshnuudaar duuren. Xvntei ch aytaixan xaritsaj chadaxgvi, boon xvnd surtal. Tsaash ni bichixees oi guraj bna

    3 0 Хариу бичих
  11. Чехийн урт хугацааны визтэй бол шенгенээр чөлөөтэй аялж болох ч зөвхөн чехдээ л амьдрах эрхтэй, харин хэлийг нь сураад иргэн болчихвол ЕХ-ны аль ч улсад ажиллаж амьдрах эрхтэй болно. Гэхдээ тийм ч үлгэрийн амьдрал биш дээ. Жишээ нь эхнэр нөхөр 2 хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь авахын тулд 2 өөр ээлжинд орно учир нь цэцэрлэг өглөө 7с эхлээд 14-17 хооронд тарна, нэг нь өглөө 6-14, нөгөө нь 14-22 хүртэл ажиллана, амралтын өдөр л 2 биенээ харна гсн үг, учир нь өглөө 6аас ажилтай хүн орой 9 гэхэд унтана. Дээр нь ихэнх үйлдвэр шөнийн ээлжтэй, заавал шөнө ажилла гэж шаардана, хүүхэдтэй хүмүүс 3н ээлжтэй ажиллах хэцүү, учир нь ээлж солилцох 1 цагт хүүхдээ гэрт нь орхих хэрэгтэй болно. За тэгээд байр гэж бас нэг асуудал, олон цагаачтай, олон үйлдвэртэй газар түрээсийн байр олдохгүй, үнэтэй бдаг. 1 өрөө байр 8000-10000кр хүрнэ дээ. Миний зөвлөх зүйл бол ирээд хурдан хэлийг нь сур, англи хэл сур, болж өгвөл ажлынхаа хажуугаар магистрт сур, магистрын хичээл тийм ч хүнд биш бдаг, тэгээд магистраа төгсөөд мэргэжлээрээ ажил хай.

    3 0 Хариу бичих
  12. Төрийн зөв зохицуулалт хэрэгтэй. Монгол хүн монголын баялаг гэдгийг энэ 77 мартчаад байх шиг. Ирээдүй 50 ,100 жилийн дараахь төлөвлөгөөг сайн тооцож ажилламаар юм! Өрөөлийн нутагт хагас жаргаж, өөрийн нутагт бүтэн жаргах тийм төртэй байхыг л хүсч байна!!! Хий хоосон улс төрчдийг цэвэрлэж хариуцлагатай төртэй байхыг хүсч байна!!!!

    7 0 Хариу бичих
  13. Аль ч улсад очиж амьдарсан өдөр бүр монголоо ярьсан, монголд ажиллаж байхдаа, амьдарч байхдаа ямар байсанаа дурсан ярьсан хүмүүс л байдаг. Америкт хэсэг хугацаанд амьдарахад тэндэхийн монголчууд /томчууд нь/ бүгд монголоо гэсэн сэтгэлтэй нутгаа санасан хүмүүс л байсан.Гадагшаа яваад сэтгэл нь ханачихгүй л дээ, эх нутгаа алхам тутамдаа үгүйлэн санана. Хүүхдүүд бол хэлийг нь хурдан сураад монголд амьдарч байснаа жил ирэх тусам мартдаг болохоор нээх асуудал байхгүй харин ч монголд ирэхээрээ хурдан буцаад америк явъя л гэдэг юм байна лээ. Хүүхдүүдээ бодож сонголт хийнэ гэвэл явсан нь дээр л дээ. Томчуудад бол хүний нутаг хүний л нутаг байна шүү дээ.Харин хүүхдүүд томроод ирэхээр намхан ази, хятад гэж шоглуулах гээд байдаг юм байна лээ.

    6 0 Хариу бичих
    • Harin tiim huuhduudee bodood gadaadad bhaar chartgar hyatad geed l shogluulna.ted ni shar tolgoitnuudaas ontsgoi sain baij chadval saihan amidarna tuunees bas l chichluulsen gadaaduud neeh ter ornii irgen nertei bolovch hun bur l chi hyatad geed l ehelne dee

      0 0
  14. Амеркд очоод ажил хийгээд амьдарч байгаа хүмүүс олон. Тэдний хүүхдүүд монголд ирээд амьдарч чадахааргүй монгол хэлэндээ муу улсууд байдаг. Тэд тэндээ үлдэхээс өөр замгүй болж байгаа юм. Гадаадад гарч байгаа улсууд энийг мэдэх хэрэгтэй дээ. Амьдралын чанараар яривал монголд байснаасаа дээрдэх нь дээрдэнэ.

    3 0 Хариу бичих
    • Mongol helee martah ni odoo hend hamaa bnaa. Saihan l amidarch bval hyatadiin irgen bolson ch haramsah yum alga

      8 9
  15. Za da haana ch amidrah hunii l erh yumda. gadaadad ondor alban tushaal erhleed az jargaltai gebel hudalaa shu. 30 garsan humuus university orood togsoh bolomj baivch ur huuhed ger bulee yah bilee geed gadaadiinhnii har bor ajiliig l hiine de. Tdeed oorsdoo dor oyunii tobshentei yumnuudtai alillah bolno hetsuu de. Huuhduud chin onts goid l bish bol ene olon saya humuusiin dundaas tsoiloj suraad garah mash hetsuu. 2-r ue-n mongol zaluuchuud dandaa l har bor mergejel songson, songoh bolson baidag. ( Baga dund angiin bagsh ene deed surguuliar yabah hun bish geed bagad tamgalaad hayachihdag, taarsan unen ch, abitur hiisen ch, university oroj chadaagui, sain huuhediig buruu tiish ni ch bn)

    3 2 Хариу бичих
  16. Yavsan nohoi yas zuuna.Yavsan ni zuv.

    4 1 Хариу бичих
  17. Гадаад гадаад тэр гадаадад чинь бас монгол улс шиг маань ийм хэцүү үе байсан ч ард түмэн нь тэр байдлаасаа зугатаж яваагүй л байх. Харин ч аль болох улс эх орноо гэж бодож хичээж мэрийж хичээж ухамсарлаж байж ийм амжилтанд хүрсэн байх даа.

    22 0 Хариу бичих
    • Bid eh ornoo geed yaah bilee..uchraa olohgui bn bi. yu hiihvv basal uchraa olohgui bn . niigem ediin zasag vnendeel setgel gutrald oruuljiin.manai eh eh oron vnendee mash saihan baigaltai saihan gehdee ter saihan gazar ochood amidrah bas uur bolomjgui harhaas mederhees uuruur yuch hiij bolohgui timuu?

      0 0
  18. Хөлөг онгоц живэхэд хархнууд хамгийн эхэнд зугтаадгийн адилаар харсан зүгтээ амь амь бодоод явцгаа, битгий эргэж ир. Монгол хүн үлдээгүй Монгол улс тусгаар улс байхаа болихын цагт еврэй нарын түүхийг давтаад 1000 жил дэлхийгээр хэрэн хэс. Эсвэл үлдээд шударга бус бүхэнтэй тэмц хувь нэмрээ оруул

    10 2 Хариу бичих
    • Sain bnuu en vgend odoo vnendee durgui hvrjiin zvgeerel eronhii vg.yaaj temtsehiin yaaj ? temtsel gej yuyiin ulsuj tsangahuu?esvel mod chuluu bariad boshuu ? eswel herelden uraldahuu? vendee bi chi hench bai tegsench yamar nemergui hen sonsohuu ? bas hen uurchilhvv? hench sonsohgui. bi gudamd garaad setgel taalagdahgui mash olon yum bn .hend helhvv?heldeg hvnen bailaach hezeech heregjvvlehgui terend bas hamaagui ingeel minii sanaa ehnii haalgan deree zogson haagdan. yag nadshig Msh olon hvmd iim zuil tohiolddog bh. teheer yahuu yamarch gartsagui harahshig huwial bodson deer bishvv ?

      2 0
  19. яана даа

    2 0 Хариу бичих
  20. Монголд цалин баг байна хэдэн дарга нар идэж уухаа л бодохоос ард иргэдийн амьдрал падгүй л юм байх сонгууль болхоор юу гэж худлаа ярьдаг билээ

    2 0 Хариу бичих
  21. Tsagaach Europa d yer ni awahgui bgaa ter tusmaa mongolchuudiig. Czech Unger polandad bol ajil hiih hezuushd. Nutgiig humuus ni ulsiinhaa ediin zasag tsalingaa golood german Austria t irj ajil hiideg geed l bod.

    3 0 Хариу бичих
    • Sain bnuu Medeej shvvdee vnendee tainii minii ard tvmnii baidal ted nart yamarch haamgui vhnvv hooson honnuu. ogt hamaagui iim baihad niigem yaraidach hereggui hend yarihuu? basal bodoh tiimees gadagshaa hvnlvvgee chigelsen niigem haihan zuite .

      0 0
    • Tsagaach avch l bga shd.Chehed bolomjiin tsalin avaad amidarch bno.Huvi huneesl buh yum shaltgaalna.Meddeg bj yari

      0 0
  22. Худлаа ажил хийсэн дүр эсгэсэн дарганцарууд л байдаг биз дээ. Удахгүй сонгууль болно Лааз өшиглөх хүн олон байхдаа

    0 0 Хариу бичих
  23. Tsagaachlah ni hamgiin zuv shiidever. Mani hed ni yahavee ingesgeed baij l bna. Yamarch uragshilsan yumgu baij l bna. Ene heden huuhed zaluuchuud l ketsuu yumdaa chaavaas.

    7 2 Хариу бичих
  24. Давхар иргэншил зөвшөөрмөөр юмаа. Арай залуу байсан бол энэ их утаа, энэ хэмжээ хязгаараа алдсан хулгайгаас зайлмаар л байна.

    19 1 Хариу бичих
  25. Улс төрчид гэж хэдэн новшнуудаас болж олон иртэй яваа залуусын зориг мохож байна!!!Бусдаар бол харамлаад,хайрлаад, хорогдоод баймаар элэг зүрхнээс уятай энхрий сайхан Монгол нутаг минь юм байгамшдэ!!!

    19 1 Хариу бичих
  26. mongoloos garah ni zow mongold ireedui saihn bolj, ur huuheduud saihan orchind amidrna gesen batalgaa alga.

    2 1 Хариу бичих
    • sanal niilj bn yamarch batalgaa baihgui . utaatai ervvl bus hvnseer dvvrsen. gudmand garaad amia aldah magdlal 70-80% teren mashind morgvvleh esvel ail neg gadnii zuilees bolj . ervvl mendiin baiguulgan tanil talgui bol horluulj meden ayuultai. bvgd mongonii toloo yuch hiij magadgui. za teged MGL hvmvvs 80% n deer doorgui bvgd hulgaich yaahuu en asuudliig. esvel hulgaich setehhuitei..surgaltin sistem bol noil. teher yahuu gadagshaal garhan deer undur hugjiltei orond yadaj bvh zuilen tuluvlugdsun hvnee gesen sistemtei. hvn uruul hicheevel amjiltand hvrhen batalgaatai. mongold bol vnendee baihgui hiichnee ih mongo ollooch vregden tegel ireduigui. hvnii bogino sain bodhol zuil

      0 0
  27. Magadgui odoo ertnees tsagaachilj baih n ireeduid heregtei bj ch medne. Minii harahiin mongol ulsad sain saihan ireedui ogtoos haragdahgv bn. Uls tor n hediinee hahuuli shudarga busd jiwchixsen l bol yagaad ch nemerguie

    6 0 Хариу бичих
    • Jivsenshdee ail hediin terend bat iteg. bvh zuil hahuil hahuilgui shudrag zow yawaj bolohgui yagad gevel sistem uruu aldaatai hvnlvvgee bish hashaach yum medehgui mongol hvnlvvl lav bish nadad tegej sanagddag. tiim bolhoor hvmvvs oorlvvgee chigelsen uilchilgee avhiin tuld hahuildan .

      0 0
  28. Маш буруу зүйл. Би гадаадад 5 жил гэр бүлийн хамт амьдарсан. Бүх юм үргэлж сайхан байдаггүй. Айдасаа дар. Хулгайчдаас айж бүү зугт. Тэмц. Ганц талх авсан ч татвар нь ах дүү ээж, аавд чинь нэмэр. Хүний газар хичнээн сайхан ч Утаанбаатар, хөдөө ямар гоё болохыг хожимдож мэдрэх нь голыг чиниь самрах шиг болно. Цагаач ..,

    21 4 Хариу бичих
    • Mongolchyyd bid baigali orchnoo suitegchihsen. Hotod ch, hødøø ch duuren hog yaj huuhed eruul øsøh ve!!! Øøriin hogoo karmaalj yavaad hogiin savand haychih naad zahiin yhamsar bhgui ba sh dee mongolchyyd mini!!!

      0 0
    • chinii zow manai uls goy saihan huduu nutag saihan terig yugaarch solihgui . gehdee naizaa tendchin amidralgui amidrah yamarch arga baihgui hvnd niigem heregtei yamar bilcheerin mal bish. demii huduu yu hiihvv ? bodhol heregtei Delhiid hvmvvs tsomiin zewseg angarag geed yariad baihad bid nar vher mal yariad bj bolohgui shin irend aimdarch bn. bas amidarmaar bn. bas temts geed bhiin yaaj vee.talbai deer garaad orilhuu? esvel ?? medehgui bn. bi garaad loozon bariad garhad hen daghuu hench dagahgui ?timuu teheer yahuu? eniig basal bodoh heregtei ?

      1 0
    • chi ooroo ireed temts

      0 0
    • chi ooroo ireed temts

      2 0
  29. ЖДҮ, Монголын баялгаар баяжсан хэдхэн гэр бүл баялгаар боломжоор хахаж цацаад байх, тэдний хүүхэлдэй, үр хүүхдүүд нь залгаад л бидний дээр сууж Улсаар маань тоглож наадаж байгаа энэ боломж тэгш бус байгаад би явмаар байдаг. Гэхдээ ард түмэндээ эх орондоо өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах энэ шударга бус байдалтай ядаж нэг ч хүн гэсэн тэмцэхийг хүсдэг.

    9 1 Хариу бичих
    • Yaaj vee yaaj temtsehiim bee? heleldee bvgdel temts gehiin yaaj? argaa olohgui bn. urdan garj baigaa temtsel nertee uildelvvdiig haraad ochij baihad yamar vr dvngui zvgeerel tsagiin garz.bn tegeed bodloo ger bvlee avaad zvgeerel huivaa bodson deer yumshig ...

      0 0
  30. Шударгаар хөдөлмөрлөж шударгаар татвар төлж амьдрахаас залхаж байна

    4 0 Хариу бичих
    • Unenshu

      0 0
    • naizaa Shudargaar tatvar tolood yavaad bai chi uruul hohiron Mongold. chinii amidral chiniil amidral shvv busdiih bish..teged sain bod. chinii ur hvvhed ger bvl en tsag hugtsaa zuhun chinii chi busdiin tuluu en olson mongo vreh hereggui. ter ugj baigaa tatvar hend ochij baigaag hench medehgui

      0 0
  31. би ч гэсэн 2 хүүхэдтэй 30 хүрээгүй хүүхдүүдээ явуулна л гэж боддог,хамгийн наад зах нь агаар нь цэвэр

    4 0 Хариу бичих
  32. Гадаад зохион бүтээгч хийж байхад хүний хөдөлмөрийг хэзээч зөв үнэлдэггүй. Тэд бидэнтэй адилхан хулгайлж амьдардаг. Монголыг муулж болно гэхдээ чи гадаадад нохойноос доор гэдэг үнэнг мэдсэн цагт бүх зүйл оройтсон байна. Монголчууд хятадын эдийн засгийн хорлолд байгаа болохоос сэргэж өндийж яваа ард түмэн.

    6 3 Хариу бичих
    • yalaa gej dee Gadaad chamsig nohoo yavjiin gej hardag gejvv?

      0 0
  33. Гадаад оронд бидэнтэй учиргүй шударгаар харьцана ч гэж юу байх вэ, гэхдээ л хөдөлмөрийг маань эх оронд элэг нэгтнүүд минь үнэлж байгаагаас хамаагүй шударгаар үнэлэнэ, тиймээс тэр газар зүтгэ, зүтгэ.

    1 0 Хариу бичих
  34. Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Монголчууд нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан түүхтэй

    4 1 Хариу бичих
  35. 100 жил төрийн эрхийг барьсан МАН-ын бодлого ингээд хад мөргөөд ард түмэн нь ядуу бэлэнчилсэн сэтгэлгээтэй, нохой шиг ажиллуулаад хэдхээн төгрөг өгнө, тэгээд дээр нь намын харьяаллаар гадуурхаад байлгахгүй шударгаар явах ямарч боломжгүй өөртөөл долигонсон бол авилгачин, алуурчин, мунхаг байсан ч хамаагүй өөд нь татдаг ийм хогийн нийгэмтэй улсад хэн амьдрахыг хүсхэв дээ, гадаадад гарах минь

    5 0 Хариу бичих
  36. hari orniig zorihod saihan bishee hund shu orchin hel us idej uuj bga buhen bugd soligdono ybandaa dasana todorhoi hund hetsuug daban tuulna yuni tul ur huuhdiinhee iredui bolobsrol deer ni streesgui niigem taivan orchin utaagui shoroogui agaar uls turiin heruul streesees hol enel irgediin amidrah gol nuhtsul shu dee uuniig l husej gadaadad garna ajil hiij bj amidrana ene huuli bas tatwaraa tuluh yostoi ingesneer uls halamj tuslamj ni sn irne Gehdee l setgeld uyatai eh ornoo sanaj zuudlej l ybaa shu dee uls ni tur ni agaar abdag tsalin ni arai uur bga bol irged ni yu gej ingej ybah bilee dee

    3 0 Хариу бичих
  37. yostoi neg unen bol iim l bna. yatsan har amia bodson humuus baidag yum dee ene deeshee zalarsan mongolchuud?

    5 0 Хариу бичих
  38. Хүн амьдрах орчин улс орноо ѳѳрѳѳ сонгон амьдрах эрхтэй. Хулгайч гэмт хэрэгтэн л биш бол.

    2 0 Хариу бичих
  39. залуу улс боломж нь байвал эртхэн явсан нь дээр ээ.

    6 0 Хариу бичих
  40. Эх орондоо стресстэй амьдарч байгаа учираас л гадагш гарч амьдрахад хүрч байна шүү дээ! Бүх үйлчилгээ хүнд сурталд орчихсон хүн ялгаварлан гадуурхдаг, алхам тутамд хэрүүл хараал хийсэн нийгэмд жирийн иргэд яаж тэсэх вэ!!!

    11 0 Хариу бичих