Нэгдмэл байр суурь, бодлогоор зангидах их ажил түүнийг хүлээж байна

Нийслэл хот хоёр сар гаруйн хугацаанд даргагүй байв. Өмнөх дарга С.Батболд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш өрнөсөн хотын даргын суудлын төлөөх марафонд НИТХ-ын дарга С.Амарсайхан ялж, бодлого тодорхойлохоор зориг шулуудлаа.

Тэрээр мөн л ийм замаар 2017 оны аравдугаар сард НИТХ-ын дарга болж байв. НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй түүний хувьд МАН үнэмлэхүй олонх болсон энэ үе улс төрийн карьерынх нь хувьд урагшилсан, ахицтай цаг хугацаа болж байна. Өмнө нь НИТХ-ын даргад, одоо нийслэлийн Засаг даргад нам дотроосоо өрсөлдөхдөө тэр амаргүй цаг хугацаа туулав. Албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтаас үүдэж намынх нь нөхөд хоёр талцах болсон энэ цаг хугацаанд 1.6 орчим сая хүн амьдардаг метрополис хотын бодлогыг нэг хүн шиг нэгдмэл байр суурь, бодлогоор зангидах их ажил түүнийг хүлээж байна.  

Эв нэгдлийг хангах, асуудалд олон ургальч байр сууринаас хандаж байж үлдэж буй жил гаруйн хугацаанд үлдэцтэй ажил хийж, эхлүүлж чадна. Тэгэхээр түүний үндсэн үүрэг хатууг эерүүлж, НИТХ дахь бүлгийнхээ даргатай хамтарч гишүүдээ нэг зүгт чиглүүлэх болж байх. Ингэж байж нийслэлийн бодлого шийдвэр зөв гарах учиртай.

Улстөрчдийн туулж өнгөрүүлдэг их өрсөлдөөн, “гал” дундуур туучсаар тэр нийслэл хотыг удирдах “виз”авч намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болов. Эв нэгдлийг хангах, асуудалд олон ургальч байр сууринаас хандаж байж үлдэж буй жил гаруйн хугацаанд үлдэцтэй ажил хийж, эхлүүлж чадна. Тэгэхээр түүний үндсэн үүрэг хатууг эерүүлж, НИТХ дахь бүлгийнхээ даргатай хамтарч гишүүдээ нэг зүгт чиглүүлэх болж байх. Ингэж байж нийслэлийн бодлого шийдвэр зөв гарах учиртай. НИТХ-ын төлөөлөгчдийн 25 нь НИТХ-ын дарга С.Амарсайханд, 19 нь С.Мөнхчулуунд саналаа өгсөн үйл явцаас харахад тэр маргаангүй хоёр талцсан намаа, төлөөлөгчдийнхөө эв нэгдлийг хангах болчихоод буй юм. Хэдийгээр нийслэлд МАН үнэмлэхүй олонх ч 11 суудалтай сөрөг хүчний улс төрийн тоглолтыг мартаж болохгүй.

Ямартай ч тэрээр НИТХ-ын ээлжит бус хурлаар асуудлыг нь хэлэлцэж, санал хураалт явуулж дууссаны дараа “Улаанбаатарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бид бүгд мэдэж байгаа. Ажлыг холоос хайх хэрэггүй. Хамгийн түрүүнд хөрс, агаарын бохирдлын асуудлаар иргэд оршин суугчдын аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бодлого төлөвлөлт, хөгжил дэвшилтэй холбоотой НИТХ-аас гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлэхээр ажиллах ёстой.

НИТХ холбогдох хууль тогтоомж, дэгийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хууль ёсны дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуудал уламжлагдана. Ерөнхий сайд өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэрээ гаргах ёстой” хэмээн байр суурь илэрхийлсэн юм.

Нэг ёсондоо нийслэлд тулгамдаж буй асуудлыг хамгийн сайн гадарлах хүн. Ерөнхий сайд хуулийн дагуу ажлын тав хоногт батламжлах заалттай. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд НИТХ-ын саналыг буцаах хуулийн үндэслэл байхгүй. Мөн МАН-ын даргын хувьд нийслэлийн Засаг даргад С.Амарсайханы нэрийг дэвшүүлэхээр Удирдах зөвлөлийнхөө хуралд оруулж, 100 хувийн саналаар дэмжүүлсэн. Үндсэндээ С.Амарсайхантай баг болж ажиллах нь У.Хүрэлсүхийн өөрийнх нь сонголт байсан. Сонголтоо баталгаажуулж, ажил хийх эрхийг түүнд өгөх учраас С.Амарсайхан өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд рейтинг нь унасан намынхаа нэр хүндийг хийж хэрэгжүүлэх ажлаараа харуулах хугацаа ч гэж хэлж болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. yamarch baisan tom ar taltai l hun baina.Horongo mongo ch yarih yum bish terbum terbumaar yarigdah bololtoi.40 garui nasandaa iim horongotei geheer....?!asuult. Nasaaraa tord zutgesen shuugchdiig bolohoor undeslelgui horongojson geed ehnees ni 60 garui nastanii ami nasaar Hurelsuh tahil orgochihloo. Adilhan toriin ajil hiij yavsan zaluu yaahaaraa heden terbumaar hemjigdeh horgotei boldog bol....?! Ene asuudal bish uu?!Ene shudraga es geh uu?! Irgedee ta buhen yamar nudeer harah bol ?!

    1 0 Хариу бичих
  2. Дачахгүй лдээ, энэ сааб

    1 0 Хариу бичих