ФОТО: Хүлээлт үүсгэсэн Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод албан ёсоор эхэллээ. Хоёр улсын удирдагчид таван одтой “Metropole” зочид буудалд ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөхүүдийн хамт оройн зоог барьсан байна. Оройн зоогт АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн зөвлөх, Цагаан ордны дарга Мик Мулвани, Хойд Солонгосын талаас Хөдөлмөрчдийн намын дэд дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Син Хэ Ён нар оролцожээ.

Дэлхий нийт энэхүү уулзалтын үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудалд бодитой ахиц гарна гэсэн хүлээлттэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)