Жендерийн асуудалд “нэр төдий” төр

“Охиддоо боловсрол эзэмшүүлнэ хөвгүүд яах вэ, хүнд хүчир ажил хийгээд ч амьдарч чадна” гэх сэтгэхүй манайд ноёлж ирсэн. Нэг хэсэг ШУТИС, БХИС, МИС-аас бусад их, дээд сургуульд эрэгтэй хүүхэдтэй анги бараг л нүдний гэм байсан. За, тэгээд сургууль завсардах, гарах, мал маллах гээд хөвгүүд л хөдөөд үлддэг байв. 

Нийгэмд үзүүлсэн энэ буруу үлгэр дууриаллын гор одоо гарч буй. Хөдөлмөрийн зах зээлд дээд боловсролтой ажиллагсадын тоог эмэгтэйчүүд давамгайлж эхэлсэн. Гэр бүлийн амьдралд боловсролтой, боловсролгүйгээр ялгарч, аахар шаахар асуудал эндээс л үүсч байна. Шилжилтийн үед гарсан энэ горыг өнгөрсөн 20 жилд нийгмийн амьдрал, сэтгэлгээний өөрчлөлтөөр төлж, зах зухаас нь мэдэрсэн учраас эргээд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй боловсрол эзэмшүүлэх нь чухал гэх хандлага руу бид явж байна. Дээд боловсролтой эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс хавь илүү. Тэр утгаараа нийгмийн ихэнх давхаргад эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал бий ч яг шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байгаа сонирхолтой статистик мэдээлэл байх. Тиймээс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өсгөн нэмэгдүүлэх чиглэлээр 6 зөвлөмж ирүүлжээ. Гэсэн ч аль ч шатанд хэрэгжилт хангалтгүй байна. Манай улсад энэ харилцааг зохицуулсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Жендерийн асуудал “нэр төдий” төр тухай хууль мөрдөгддөг. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байх” гэж заажээ. Жишээ нь, Засгийн газрын 16 гишүүн байгаагийн 1 нь л эмэгтэй, 13 дэд сайдын 5 нь бүсгүйчүүд. Мэдээж хуулийн квотод хүрээгүй. Аймаг, нийслэлийн бүх Засаг дарга нар эрчүүд. Харин 9 дүүргийн Засаг даргын хоёр нь эмэгтэй. Улсын хэмжээнд 29 Засаг дарга байгаагийн хоёр нь л эмэгтэй байна. Энэ статистик Засгийн газрын харьяа яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ, хэлтсүүдэд ихэнх тохиолдолд квотод хүрээгүй байгаа юм. Холбогдох хуульд “төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15 хувиас, бусад төв байгууллагын удирдлагын 20 хувиас, яамдын газар, хэлтсийн даргын 30 хувиас, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байхаар зааж өгчээ.

Дээрх статистикаас харахад дэд сайд, яамдын газар, хэлтэс, албадын дарга болон дүүргийн Засаг дарга нараас бусад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо төдийлөн сайн биш байна. 

Иймд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд бэхжүүлэх зорилготой үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд дэмжих бодлого хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Мөн төрийн албан дахь эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах ажлаа үргэлжлүүлэх, квотод хүрэх зэрэг аргаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог баталгаажуул гэсэн байна. Энэ зөвлөмжөөс үүдэж 2015 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуульд нам эвслээс нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн хувь хэмжээний доод хязгаар 20 хувь байсныг 30 болгож өөрчилсөн нь дэвшилттэй ажил болсон юм. Улсын Их Хурлын сонгуулийн статистикаас харвал 2008 онд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байснаас 3, 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байснаас 11, 2016 онд 498 нэр дэвшигчийн 129 эмэгтэй байснаас 13 эмэгтэй гишүүнээр сонгогджээ.

Үндсэндээ энэ удаагийн парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн ажиллаж байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо өссөн, намууд энэ чиглэлээр санал санаачилгатай ажиллаж буй ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хүсэл зориг чухал хэвээр байна. Үндэсний статистикийн хорооноос хүйсээр ангилсан статистикийн мэдээлэл бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Гэвч төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд хүйсээр ангилан гаргасан мэдээллээ ашигладаггүй, сан бүрдүүлэх ажил эхлэл төдийхөн байгаа аж. Энэ талаар ХЭҮК-т ирүүлсэн мэдээлэлд нутгийн захиргааны байгууллагын хувьд жендэрийн мэдрэмжтэй статистик мэдээлэл бүрдүүлэх ажлыг 11 аймаг хэрэгжүүлж, 5 аймаг хэрэгжүүлж чадахгүй байна гэжээ. Бусад 6 аймаг болон нийслэлийн ЗДТГ хариу ирүүлээгүй байна. Хэрэгжүүлж чадахгүй байгаа шалтгаан нь орон нутгийн түвшинд хүйсээр ангилсан мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг ашиглах чадавх бүрдээгүй, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, мэдээллийн сангууд тусдаа байдагтай холбоотой гэсэн байх юм.

УИХ-аас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталсан. Энэ хүрээнд улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалд эмэгтэй, эрэгтэй хүнийг санал болгох, нэр дэвшүүлэх, өрсөлдүүлэх шалгуурыг тогтоож, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд бэлтгэх, чадваржуулах зэрэг ажил хийхээр тусгажээ.

Гэсэн ч эдгээр бодлогын баримт бичгийн суурь болсон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Асуудлын гол нь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, ажилтнууд хуулийн болон жендэрийн тухай мэдлэг, ойлголт муутай, уг асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх идэвх, санаачилга хангалтгүй байгаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Эмэгтэйчүүдийн баяраар Монголд зайлшгүй хөндөх цаг нь болсон нэг том асуудал байна. Орос кириллэр бичдэг Монгол Оркууд та нар өмхий амнаасаа уяатай орос хараал пиздагаа (өмхий ал) больцгоо! Монгол ээж эгч дүү охидыг битгий доромжилцгоо.Аман дээрээ уйлалдан дуулалдан ээж гэж гоншигноцгоогоод эргээд пизда уншиж байгаа та нар бүгд ХУДАЛ!

    0 0 Хариу бичих
  2. угаасаа манайд бараг л бүх юм нэр төдий, халтуурных шүү дээ ... теди дээр хуучин гар утасны корпусыг нь сольж хайрцаганд хийчихээд шинэ утас гээд хэв нэг худлаа хэлээд зараад байж л байдаг, нөгөө мундаг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгуулага нь нүдэн балай, чихэн дүлий

    0 0 Хариу бичих