“Үндэстний ТОЙМ”: Бохирдол

Урин налгар цаг дөхөж монгол түмэн өвлийн их стресс, зовлонгоо мартан, найрлан наадаж эхлэхийн өмнөхөн “Үндэстний ТОЙМ” сэтгүүл гамшгийн асуудлыг сөхөж байна. Энэ дугаарт гамшгийн нөхцөлд хүрчихээд буй зүйлсийн тухай манай нийтлэлчид бичлээ. Нийтлэлч Г.Сонинбаяр хуучирч буй хот маань үер ус, газар хөдлөлтийн аюул дор буйг онцолсон бол бусад нийтлэлчид маань дуу чимээний бохирдол, хөрсний бохирдол, агаарын бохирдол гээд бидний дундын үйлийн үр болсон бохирдлуудын тухай, үүсээд буй нөхцөл байдлыг нэгэн дугаарт багцаллаа. Мөн аливаа гамшигт бэлэн эсэхэд ч хариулт хайсан юм. Тоймч С.Шийлэгтөмөр 1992 оны Үндсэн хууль батлагдахаас өмнө байсан ч, өдгөө хүртэл өөрчлөгдөлгүй мөрдөгдөж буй хуулиудын тухай бичсэн бол тоймч Х.Батсайхан нийгмийн анхаарлын төвд буй ШХАБ-ын талаар эдийн засгийн өнцгөөс нь тойм бэлтгэлээ. Мөн энэ өдрүүдэд хойд хөршид үргэлжилж буй оюутны универсиадын тоймыг ч энэ дугаараас унших боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)