Дэлхийн нэгэн долоо хоног фото зурагт

1919.03.02

ПАРИС: Ялалтын хаалганы дэргэдээс цагдаагийнхан усан буугаар шар хантаазтануудыг хөөлөө.

© Photo by Kiran Ridley/Getty Images

2019.03.05

ПАРИС: Карл Лагерфельдын бүтээсэн сүүлчийн цуглуулгын үзүүлбэр. Парисын загварын долоо хоног дээр түүний 2019–2020 оны намар-өвлийн цуглуулгыг үзүүлсэн загвар өмсөгчид  уйлан алхав. Загвар бүтээгч 2019 оны хоёрдугаар сарын 19-нд таалал төгсчээ.

© REUTERS / Regis Duvignau

2019.03.04

АНУ: Сапсан хэмээх харцгууд үржилд оржээ. Энэ төрлийн харцага төрөөд жилийн дараа бэлгийн хөгжилд ордог. Сапсанууд хамтрагчаа олон жилээр сонгодог үнэнч шувууд ажээ.

 © REUTERS/Mike Segar

2019.03.04

ИХ БРИТАНИ:  Ерөнхий сайд Тереза Мэй Солсбери хотын үсчний газраар оржээ. Тэрбээр Скрипалийнхны хордуулсан гэх хэргийн ойгоор тус хотод очжээ.

© EPA-EFE/FACUNDO ARRIZABALAGA/POOL

2019.03.05

МОСКВА. Иосиф Сталины нас барсан өдрөөр  булшинд нь цэцэг тавихаар явж буй Коммунист намынхан. Сталин Зөвлөлтийг 1924 - 1953 онуудад удирдаж байв. 

© AP Photo / Pavel Golovkin

2019.03.02

АНУ: Ерөнхийлөгч  Доналд Трамп  бие даасан ажил хэрэгч хүмүүсийн үндэсний холбооны 75 жилийн ойгоор үг хэлснийхээ дараа.

 © AP Photo/Jose Luis Magana

2019.03.05

ИХ БРИТАНИ:  Йоркийн дацангийн тайзнаас зүүлттэй модон загалмайн дэргэд зогсож байгаа лам нар. 1220 онд боссон сүм Европдоо дундад зууны хамгийн том гэдгээр Кельны сүмтэй өрсөлддөг.

© Photo by Ian Forsyth/Getty Images

2019.03.05

БОЛГАР: Орос, Болгарын Ерөнхий сайд нар Дмитрий Медведев,  Бойко Борисов жуулчлалын бизнес чуулга дээр.

© Дмитрий Астахов /ТАСС

2019.03.05

БЕЛЬГИ:  Бинш хотноо  болсон Марди Гра багт наадам. Их мацаг барилтын өмнө болдог уг наадмыг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд оруулжээ.

© EPA-EFE/STEPHANIE LECOCQ

2019.03.02

ЛИТВА: Ардын аж ахуйн музей байдаг Румшишкес тосгонд өвлийг хөөж, хаврыг угтах баяр боллоо.

© AP Photo/Mindaugas Kulbis

2019.03.04

ОХУ: Архип Куинжийн "Ай-Петри. Крым" зураг хулгайлагдаад Оросын музейд эргэн ирсний дараа сэтгүүлчид сурвалжилж байгаа нь.

© Александр Демьянчук/ТАСС

2019.03.05

ХЯТАД: Бээжинд парламентын жил тутмын хуралдаан нээгдлээ. 

© AP Photo / Ng Han Guan

2019.03.03

ОХУ: Товстоноговын нэрэмжит Драмын их театр 100 жилийнхээ ойгоор “Агаараар хөвөлт ба чөлөөтэй, чөлөөгүй аэростатууд хүссэн чиглэлээр нисгэх нь”  жүжгийг тоглов.

© Александр Демьянчук/ТАСС


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)