Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 14

Дэлхийн гол мөрний өдөр

Гуравдугаар сарын 14-нд  олон улс оронд Гол, мөрний дэлхийн өдрийг (Day of Action for Rivers) тэмдэглэж байна.Бразилийн Куритаба  хотноо 1997 оны гуравдугаар сард томоохон далан  барин гол мөрнийг хаахын эсрэг анхдугаар бага хурал болж “Далантай гол мөрөн, ус, амьдралыг хамгаалах тэмцлийн өдрийг гуравдугаар сарын 14-нд тэмдэглэж байх ёстой” гэсэн тогтоол гарган  шинэ баярыг бий болгожээ.

Дараагийн жилийнх нь энэ өдөр дэлхийн 20 оронд  эсэргүүцлийн 50 арга хэмжээ явагдсан байна.

Далан гэдэг нь усны нөөцийг хувиарлан  зохицуулах зорилго бүхий усны урсгалыг барих нүсэр  цогцолбор юм. Аль  дээр үеэс Египет ба хоёр мөрний хоорондын нутагт хүн амьдрах орчинд чулуу  шороон далан босгож байжээ. Олон  зууны турш түүнийг амьдралын шаардлагаар босгож ирсэн байна.Сүүлийн хагас зууны дотор  том далангууд босгох болсноос 30-60 сая хүнийг нүүлгэсэн ба 400 мянган кв.км хамгийн үржил шимтэй хөрс, нэтэй ой модыг живүүлсэн байна. Цэнгэг усны загасны  төрлийн  тавны нэг нь далангаас болон мөхсөн  эсвэл мөхлийн эрмэгт ирээд байгаа гэх тооцоо бий.

Дэлхийн 177 мөрний (1000 км”ээс илүү урттай) гуравны нэг нь өөрийн гол урсгалдаа далан буюу ямар нэгэн байгууламж байхгүй. 21 том мөрөн эх булгаасаа цутгалангаа хүртэл  чөлөөтэй. Конго, Амазон, Лена зэргийн  том мөрөн  ямар нэгэн зохицуулалтгүйгээр ашиглагддаг.  

“Пи” тооны олон улсын өдөр

π ≈ 3.141 592 653 589 793 238 462 643 383 279 502 884197 169 399 375

Тойргийн уртыг түүний диаметрт харьцуулсан π тооны өдрийг өнөөдөр дэлхийд тэмдэглэдэг. Тоон өгөгдөхүүнээр π тоо 3.141592 гэж эхлэн тооны төгсгөлгүй үргэлжлэлтэй.

Хамгийн ер бусын баярын нэг Олон улсын «Пи» тооны (International π Day) өдрийг анх Сан-Франциско хотын Эксплораториум музейд 1988 онд тэмдэглэсэн байна. Албан бус энэ өдрийг түүнээс  нэг жилийн өмнө Сан-Франциско хотын физикч Ларри Шоу бодож олоод он дарааллыг бичих америк системээр 3/14  нь уг тооны эхний гурван "Пи" = 3.14 гэсэн тоотой таарна гээд энэ өдрийг баяртаа сонгожээ. Мөн энэ тоо нь Алберт Эйзенштейны төрсөн өдөртэй таардаг.   

Сонирхолтой баримтууд 

-Мэргэжилтнүүд үзэж байгаагаар энэ тоог Вавилоны шидтэнүүд нээжээ. Түүнийг Вавилоны цамхагийг босгоход ашигласан гэдэг. Пи тоог нарийн тооцоогүй учраас Вавилоны цамхаг нурсан гэх таамаглал ч байдаг.

-Мөн түүнчлэн "Пи" тоог Соломон хааны алдартай дацанг босгоход ашигласан гэдэг.

-Хэн ч π тоог эртний египетчүүд мэдэж байсан эсэх талаар хэлж чадахгүй. Пирамидүүдийн өндөр, периметрын харьцаа нь энэ тооны зарчимтай адилхан юм.

-“Пи” тоог Архимед гаргах гэж оролдсон гэдэг. Түүнийг энэ тоог бодож суухад ром цэргийнхэн хөнөөсөн гэх домог байдаг. Персийн тооч  Аль-Хорезми (780-850)  эхний дөрвөн  тоог мэддэг байсан гэдэг. Голландын тоочин Лудольф ван Цейленг түүний тоолох гээд 10 жил зарцуулан  20 оронтын  язгууртай тоог гаргасан гэх. Түүнийг нас барсны дараа үлдсэн тооцооноос нь 15 зөв тоо илэрсэн байв.

-Тооны "Пи" нь грек  цагаан толгойн 16 дахь үсэг бөгөөд түүнийг 1706 онд Английн тоочин Уильям Жонс тойргийн хүрээний уртыг түүний диаметртэй харьцсан үзүүлэлтийг  заахдаа ашиглажээ.  Леонард Эйлерийн ажлыг  1737 онд хэвлэсний дараа тэр томъёолол нийтийнх болсон юм.

-Индиана мужид "Пи" тооны тухай хуулийг 1897 онд гарган хариуг нь 3.2 гэж хуульчлах гэсэн байдаг.

-10 оронтын эхний саяд 12345 гэсэн тоо хэд хэдэн удаа давтагддаг. Өнөөдөр супер компьютерын тусламжтайгаар энэ тооны 13 их наяд  арван оронтыг гаргаад байгаа.

-Сиэтл хотод, урлагийн музейн шатан дээр “Пи” тоонд зориулсан хөшөө байдаг.

Америкийн Ampex компани дэлхийн анхны видео магнитфоныг танилцууллаа

1956 он - Америкийн Ampex компани дэлхийн анхны видео магнитфоныг танилцууллаа.Видеомагнитофоныг  1956 оны гуравдугаар сарын 14-нд танилцуулсан ба зөвхөн телевизэд ашиглахаар том хэмжээний, өндөр үнэтэй байжээ.

Өнөөдөр түүхэнд

1647 он - Гучин жилийн дайн: Бавари, Кёльн, Франц, Шведүүд Улмын санамж бичигт гарын үсэг зуржээ.

1663 он - Эрдэмтэн Отто фон Герик "Вакуум" гэх бүтээлээ хэвлүүлэв.

1808 он - Немцын эмч, анатомч Франц Иосиф Галль нь хүний мэдрэлийн системийг судлаад хүний сэтгэл зүй нь толгойн ясны френологи гэх гадрагын хээтэй холбоотой гэсэн хуурамч шинжлэх ухааны номнолыг үүсгэсэн хүн юм. Түүний номнол туршилт ба ажиглалтаар үгүйсгэгдсэн боловч тэрээр тархины зургийг гаргасан мөн духан хэсэг нь ухаанд нөлөөлдөг гэсэн нээлтүүдийг хийсэн юм. 1808 оны энэ өдөр тэрээр Парис дахь Францын институтад “Мэдрэлийн систем бүр цаашилбал, тархинд хийсэн судалгаа” гэх бүтээлээ танилцуулжээ. Үүнийг сонссон Наполеон өөрсдийн академикуудыг харийн эрдэмтнийн өмнө бишрэн сөгдлөө гэж загнасан байлаа. “Бонапортын духан хэсэг нь түүнийг практик ухаантай холбоотой харин гүн ухааны сэтгэлгээ байхгүй харууллаа” гэж тэр олонд хэлсэн нь эзэн хааны уурыг улам хүргэсэн байв. 

1850 он - Өнөөгөөс 160 жилийн өмнө Бердичев хотын хувилгаан Варварагийн сүмд Онере де Бальзак гүнгийн ахайтан Эвелина Ганскаятай сүй тавих ёслол болсон байна. Тавин настай гүнгийн бэлбэсэн эхнэр Ганская эртний польш дайнч овгоос гаралтай мөн Волынскийн аймагт асар их эдлэн газартай байжээ. Тэдний гэрлэлт Францын зохиолчыг нас барахаас хэдхэн сарын өмнө бүртгэгдсэн байна. Ёслолын дараа Балькак “Ура! Бонапартын хийж чадаагүйг би хийлээ. Чамаар дамжуулан би Оросыг эзэгнэв” гэж хэлсэн гэдэг.  

1879 он - Германы Ульме хотод ядуу еврейн гэр бүлд Альберт Эйнштейн төржээ. Анхан шатны боловсролоо Мюнхены католикийн сургуулиас авсан байв. Гимназид тэр асуудалтай хүүхдээр тооцогдож латин хэл болон математик хоёроос бусдыг үл тоон багш нартайгаа дандаа маргаан үүсгэдэг байлаа.1905 он түүний хувьд “Ид шидийн жил” болов. Альберт шинжлэх ухааны ертөнцийг үндсээр нь эргүүлсэн гурван өгүүллээ нийтлүүлсний дотор харьцангуйн онол нь байлаа.

1900 он - Европын тэргүүлэгч орнууд болон Япон, Оросын дараа “Алтан стандарт”-ыг АНУ хуульчлав. “Алтан стандарт” гэдэг нь мөнгөний эргэлтийн үндэс нь алт болсон санхүүгийн систем юм..

1931 он - Энэтхэгийн анхны дуутай кино "Алам Ара" дэлгэцэнд гарчээ.

1942 он - Шинээр зохион бүтээгдсэн пенициллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ.

1951 он - Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авав.

1980 он - Польшийн нийслэл Варшавын ойролцоо "ЛОТ 7" хөлөг онгоц осолдож 87 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор Америкийн боксын шигшээ багийн 14 тамирчин багтсан байна.

1994 он - Гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернель хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.

2008 он  - Төвөдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)