"Ухаалаг эрчим хүч" форум болж байна

Монгол Улсын Эрчим хүчний яам, Английн Элчин Сайдын Яамтай хамтран "Ухаалаг эрчим хүч" форумыг зохион байгуулж байна. 
Уг форумд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Деспетчерийн үндэсний төвийн мэргэжилтнүүд оролцож байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын инженер мэргэжилтнүүдээс гадна Англи улсаас уригдан ирж буй мэргэжлийн экспертүүд Их Британий ухаалаг эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний нөөцлүүр, усан цахилгаан станц, нарны эрчим хүч, дунд хугацааны эрчим хүчний хэрэгцээний шийдэл зэрэг асуудлаар илтгэлүүд тавихаар төлөвлөжээ.

2019 оныг  "Ухаалаг эрчим хүчний жил" болгосон гэдгээ эрчим хүчний салбарынхан мэдэгдсэн билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)