Улаанбаатарт салхи ихтэй байгаагаас Бээжингийн нислэг хойшилжээ

МИАТ ХК-ийн Бээжин-Улаанбаатары нислэг саатаад байгаа талаарх мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодрууллаа. Нислэг хойшлогдоод байгаа шалтгаан нь Улаанбаатарт салхи ихтэй байгаагаас болжээ. Салхины хүчээс гадна чиглэл нь онгоц буух, хөөрөхөд чухал нөлөөтэй байдаг аж. Буянт ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг хувьд онгоц нисч, буух ганц зурвастай бөгөөд уг зурвас хойноос урагшаа чиглэлтэй байдаг. Тиймээс салхины чиг хойноос байгаа тохиолдолд онгоц буух болон хөөрөхөд эрсдэлтэй гэж үздэг юм байна.

Өнөөдрийн хувьд Улаанбаатарт салхины чиг хойноосоо байгаа тул ийнхүү Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 16 цаг хүртэл түр хойшлуулаад байгаа ажээ. Хаврын улиралд салхи ихтэй байдаг учир нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ авах тохиолдол гардаг юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)