Шинэ нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах төсөлд АХБ хамтарна

Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих ажилд Азийн хөгжлийн банк хамтран ажиллахаар болжээ. Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм. Түүнчлэн Улаанбаатар хот болон шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангана. Нэмж мэдээлэхэд, шинэ нисэх онгоцны буудлыг манай улс Японы хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа бол, авто замыг БНХАУ-ын санхүүжилтээр шийдэж байгаа юм. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)