Олимпийн аварга теннисчин тоглолтоо зарсан хэрэгт холбогдлоо

“Рио 2016“ олимпийн наадмын талбайн теннисний эрэгтэй хосын төрлийн аварга, Испанийн теннисчин  Марк Лопес 2008 онд өрсөлдөгчөөсөө мөнгө авч бууж өгч байсан хэрэгт холбогдлоо. Тухайн тэмцээнүүдэд түүнтэй хамтран тоглож байсан Марк Форнелл-Местрес мөрдөн байцаалтын явцад энэ талаар мэдүүлсэн байна. Марк Форнелл-Местрес нь Армяны мафитай хамтран тохиролцсон тоглолт зохион байгуулдаг гэмт бүлэглэлийн толгойлогчийн хувиар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж.

Түүний хэлснээр, тэрээр Марк Лопестой хамтран тоглож байхдаа 2008 онд өрсөлдөгчдөө бууж өгч байсан гэнэ. Тодруулбал Душан Кароль-Даниэль Келлер нарт бууж өгч байжээ.  

Испанийн хэвлэлүүдэд бичсэнээр, Марк Форнелл-Местрес тохиролцсон тоглолт хийдэг, өөрөөр хэлбэл авлига авч бууж өгдөг, ялдаг байсан олон тамирчныг нэрлэжээ. Түүний мэдүүлэг теннисний ертөнцийг доргиох “тэсрэх бөмбөг” байж болохыг зарим хэвлэлд онцолж байна.

Испанийн теннисчин Марк Лопес нь эрэгтэй хос төрлөөр 14 тэмцээнд түрүүлсэн тамирчин бөгөөд “Рио 2016” зуны олимпод Рафаэль Надальтай хослон түрүүлж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)