Америкийн цэргийнхэн хавч идэхэд хэдэн арван сая доллар зарцуулжээ

АНУ-ын төрийн албад ирээдүйн төсвөө хасуулахгүйн тулд санхүүгийн жилийн төгсгөлөөр илүү зарлага ихээр гаргадаг. Ийм дүгнэлтийг засгийн газрын зарлагыг хэдэн жилээр авч үзсэн OpenTheBooks төслийнхөн  хийжээ.

АНУ-ын өр дээд хэмжээнд хүрсэн.Гэхдээ хэзээ төлж эхлэх нь тодорхойгүй байгаа.  Албан газрууд төсвөө бүрэн зарцуулахын тулд үнэтэй эдлэл, хоол унд худалдан авдаг аж. Бүх албадын 2018 оны есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт  зарцуулсан нийт мөнгөний хэмжээ 53 тэрбум доллар байв.

Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр 9000 долларын ширэн буйдан, 11 мянгаар ширээний хөл бөмбөг, 670 мянгаар  гольфийн тэргэнцэр, мөн төгөлдөр хуур, бүрээ хүртэл авсан байв. Мөн хоолны зардалд 400 сая доллар зарцуулжээ.

Сүүлийн дөрвөн жилийн дотор АНУ-ын Батлан хамгаалах яам камчаткийн хавч, сам хорхой, далайн хавч зэрэгт 55 сая доллар зарлагадсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мөнгөтэй улс өөрийнхөө мөнгийг идсэн байна. Мөнгөгүй манайх үүнээс хэд дахин их хөрөнгө зээлээд идсэн байна гээд боддоо. Энэ төрийг бузарлаж их өрөнд живүүлж, улс эх орон ард олноо бузарласан хулгайч нарын хөрөнгийг нь хурааж өрнөөс салгах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих