Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт 37 хувиар өсжээ

Он гарснаар манай улс дөрвөн сая тонн нүүрс экспортолжээ. Ингэснээр 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар өссөн дүн аж. Тэгвэл зөвхөн хоёрдугаар сард хоёр сая тонн нүүрс экспортолсон юм.

Нийт гаргасан нүүрсний нэг сая тонныг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор гаргажээ. Энэ нь өнгөрсөн үеэс мөн л 37 хувиар өссөн үзүүлэлт байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор 1.6 сая тонныг  нь экспортолсон аж. Манай улс өнгөрсөн онд 36 сая тонн нүүрс гаргасан бол энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ тонн нүүрсний дундаж үнийг 80 ам.доллар байхаар тооцсон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ гомо мөнхөө гэгчийн боов нь ажилладаггүй гэж үнэнүү

    0 0 Хариу бичих