Нүүрс угаах үйлдвэрийн үйл ажиллагааг туршилтаар эхлүүлжээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаах үйлдвэрийн үйл ажиллааг туршилтаар эхлүүлсэн байна. Жилдээ 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай тус үйлдвэрийг Монгол, Хятадын хамтарсан “Старто” ХХК байгуулсан юм.  Үйлдвэр ашиглалтад орсноор 170-180 хүний орон тоотой ажиллах бөгөөд ажиллах хүчний багагүй хувийг орон нутгаас бүрдүүлэх аж. Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг зургаан сарын хугацаанд угсарсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг угааж, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломж бүрдэж, нэг алхам урагшиллаа. Мөн Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлдэг Шивээ-Овоогийн уурхайн хүрэн нүүрсийг угааж, үнэ өртгийг нэмэгдүүлэх боломжтой аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Davhar vagonoor nuursee

    0 0 Хариу бичих
  2. Чойрт ажлын байр бий болгож байгаад баяр хүргье. гэвч энэ их хэмжээний усны хэрэглээг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү. Саарал ус гэх мэт технологитой юу эсхүл өөр технологи уу?

    0 0 Хариу бичих
    • hrn tn ug n saaral us bvl sainsan

      0 0
  3. Болж байна шүү!

    0 0 Хариу бичих
  4. nemuu urtug shingej l baival boloodoo.amjilt

    0 0 Хариу бичих