Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Энэ онд Төсвийн тогтворжуулалтын санд 322.0 тэрбум, Ирээдүйн өв санд 1,068.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 300.9 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 767.6 тэрбум төгрөг, нийт 1,068.5 тэрбум төгрөгийн орлого 2019 онд тус санд төвлөрүүлнэ. Уг орлогоос Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу улсын төсөвт 50 тэрбум төгрөгийг шилжүүлж, Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг барагдуулснаар Ирээдүйн өв санд 550 гаруй тэрбум төгрөг хуримтлагдах юм.

Харин зэсийн баяжмалаас 5.6, нүүрснээс 316.4 нийт 322.0 тэрбум төгрөгийн орлого Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)