Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт Улаанбаатар чуулгын байранд болно.

09.00 цагт Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 15-ныг "Хүүхэд-хэрэглэгч" өдөр болгон тэмдэглэх гэж байна.Өдөрлөгийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. 

10.00 цагт Гаалийн ерѳнхий газар гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 

-Ашгийн бус байгууллагуудаас нийгмийн эмзэг асуудлуудад шийдэл дэвшүүлсэн санаачилгуудад 7 сая канад долларын санхүүгийн дэмжлэг олгоод буй Монгол дахь Канад сан 23 дахь удаагийн төсөл шалгаруулалтын танилцуулгын өдөрлөг Сэнтрал тауэрийн 4 давхрын хурлын зааланд болно. 

-Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Монголд анхны “Нойрны төв"-ийг байгуулж байна.

-УУХҮЯ-ны хурлын танхимд 11.00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.

-Налайх дүүргийн төв талбайд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал болно. 

-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхэлж, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ.

14.00 цагт "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд батламж гардуулах ёслол ШУТИС-д болно.

- “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар Монгол Японы төвд зохион байгуулагдана.


 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)