Жонни Депп Эмбер Хердын хүчирхийлэл үйлдсэн баримтыг дэлгэлээ

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп эхнэр Ванесса Парадигаасаа салсны дараа жүжигчин Эмбер Хердтэй хэсэг хугацаанд амьдарсан билээ. Гэвч удалгүй жүжигчин бүсгүй Жонни Деппээс гэрлэлтээ цуцлуулсан. Ингэхдээ тэрээр Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэж зарлан нэр төрийг нь шившиглэсэн юм. Тэгвэл Жонни Депп саяхан хуучин эхнэр Эмбер Хердийгээ гүжирдсэн хэргээр шүүхэд өгч, 50 сая ам.доллар нэхэмжилжээ. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч нь Эмбер Херд биш, өөрийгөө байсан гэж өргөдөлдөө бичсэн талаар "Blast.com " мэдээллээ.

Жоннигийн өмгөөлөгч нар энэ бүхнийг батлах баримт байгаа гэж байсан бол өчигдрөөс уг баримтуудаа ил гаргаж эхэлжээ. Тодруулбал, жүжигчин бүсгүй нөхрийнхөө нүүр рүү нударгаараа, архины шилээр хайр найргүй цохиж, хурууг нь тасалж байсан зэргийг гэрэл зургаар баримтжуулан олон нийтэд цацжээ.

Эмбер Херд 2016 онд нүүр рүү нь хоёр ч удаа цохиж гэмтээж байсан гэнэ. Нэг удаа архины шилээр цохиход жүжигчин гараараа хаах гэж оролдоод хуруугаа тасдуулсан байна. Хачирхалтай нь, Жоннигийн дэлгэж тавьсан тасархай хурууны зургийг Эмбер Херд салалтын шүүх хурлын үеэр өөрийнхөө талд ашиглаж байсан аж. Жонни Депп Эмбер Хердийн 30 насны төрсөн өдрийн баяраас хоцорчээ. Тэгээд гэртээ ирэх үед Эмбер Херд маш ууртай угтаж, Жонниг унтлагын өрөөндөө орж орон дээрээ суух үед нүүр рүү нь зангидсан нударгаараа хэд, хэд дэлссэн гэнэ. Энэ явдал гэрийн хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Жүжигчний бие хамгаалагч Старлинг Женкинс үйл явдлын гэрчээр шүүх хуралд оролцох аж. Тэрээр тэднийг яг зодолдож байхыг хараагүй ч маргааш өглөө нь гэрт нь очиж тэдний байр байдлыг хамгийн түрүүнд харсан юм байна.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Zerleg hog ve...

    0 0 Хариу бичих
  2. Жони Деп энэ 3н өрөө байрыг нь авахгүй л байх даа

    1 0 Хариу бичих
  3. Аймар хүүхэн бэ

    0 0 Хариу бичих
  4. 3 өрөө байр зарна 99115877

    0 0 Хариу бичих
    • sunstei bair yum bainlee shuu humuusee anhaar !!!

      0 0