Ноолуурын үнэ өнгөрсөн жилийнхээс буухгүй

Өнгөрсөн жил ноолуурын үнэ 100 мянган төгрөгөөс эхэлсэн. Ингэхэд Хөдөө аж ахуйн биржээс зохион байгуулсан “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа” үр дүнтэй байсан гэдгийг салбарынхан хэлээд буй. Тодруулбал, тус биржээс Баянхонгор зэрэг аймагт тус худалдааг зохион байгуулж, ноолуурын доод үнийг 100 мянган төгрөг хэмээн тогтоосон юм. Тэгвэл ноолуурын үнийг энэ жил ч гэсэн өндөр тогтоох зорилгоор энэ сарын 22, 23-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г зохион байгуулах аж. Ингэснээр Хөдөө аж ахуйн биржийн зүгээс ноолуурын үнэ өнгөрсөн оноос буухгүй, өсөлтөө давтана гэдэг байр суурь илэрхийлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)