Нүүрснээс 184.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Уул уурхайн салбараас 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнийг төрлөөр нь ангилвал, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрснээс 184.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тэгвэл алт 5.1, цайр 11.5, зэсээс 259.8, төмөр 4.3, жоншноос 3.3 тэрбум төгрөг олжээ. Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хурлын үеэр танилцуулсан юм. Мөн энэ үеэр найман сая тонн нүүрс, 239.1 мянган тонн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тн молибдений баяжмал, 383.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 15.9 мян.тн цайрын баяжмал, 1.1 сая тн баррель газрын тос үйлдвэрлэсэн талаар танилцууллаа.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)