153.4 мянган тонн газрын тос экпсортлов

Энэ онд манай улс 8.15 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос экспортлохыг зорьж буй. Ингэснээр улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого олох юм. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар 1.19 сая баррель буюу 161.5 мянган тонн газрын тос олборложээ. Үүнээс 1.13 сая баррель буюу 153.4 мянган тонныг нь экспортолсон байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн мягмар гарагийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)