"Жи Тайм" сүлжээний М.Марат мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус алба 2018 онд гэмт хэргийн шинжтэй 23597 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Үүнээс 15443 нь гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 7810 гомдол мэдээллийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн нийт шалгасан гомдол мэдээллийг 99.8 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэжээ.

Тус албанд шалгагдаж байгаа томоохон хэргүүдийн нэг бол “Жи тайм” сүлжээний хэрэг аж. Уг хэрэгт нийтдээ 11734 иргэн хохирсон гэсэн байдлаар мэдүүлэг өгч шалгагдаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн шалгагдаж байгаа ч тэрээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлж одоогоор олдоогүй байгаа. 6.9 тэрбум орчим төгрөг мөн 400-гаад сая төгрөгийн үнэтэй авто машин, 3 тэрбум орчим төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг тус алба хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн. Эдгээр эд хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар, дүүргийн шүүх болон дээд шүүхэд санал хүргүүлээд ажиллаж байгаа гэв. Хэргийн холбогдогч оргон зайлсан байгаа учраас хүний гэм буруугүй нь тогтоогдохоос өмнөх шатанд яаж хохирлыг барагдуулах вэ гэдэг тал дээр хүндрэл үүсээд байгаа талаар хэллээ. Түүнчлэн уг хэрэгт Монгол Улсын нэг, Казакстан улсын нэг иргэн нийт хоёр хүн татагдсан. Монгол Улсын иргэн уг компанийн төлөөллийг хууль эрх зүйн орчинд шийдвэрлүүлж чадвал бид энэхүү битүүмжилсэн хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх боломжтой гэж үзэж ажиллаж байгаа гэв.

Уг хэргийн талаар эргэн сануулахад, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан  Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр сүлжээний бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис  хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Suljeend munguu ugch l bdag teneguud. Tengerees mungu unahiig huleesen zalguu hoirgo ajilgui yumnuud l suljeend elseh yum daa.

    0 0 Хариу бичих
  2. яахаараа 1 хүнийг алддаг байнаа харж хамгаалах ёстой хүмүүс нь юү хийж байв тэдгээр хүмүүс т нь хариуцлага тооцдоггүй юм уу цагдаа хүчний байгууллагад хариуцлага сахилга бат гэх зүйл алга даа

    0 0 Хариу бичих
  3. БИТГИЙ ҮЛГЭР ДОМОГ ЗОХИОГООД БАЙГААЧ ХҮҮХЭД НОХОЙН ТОГЛООМ ШИГ НИСЭХ БУУДЛААС БАРИВЧИЛАГДСАН ХҮН ОРГООД АЛГА БОЛДОГ ТЭР ХҮН ЧИНЬ ХААШАА ЮМ ДАЛДЫН ХАР МАЛГАЙТАЙ БАЙСАН ЮМ БАЙНАЛДАА ИЙМ БАЛАЙ ЮМ ЯРИХДАА ИЧЭЭЧ УЛСЫН ХУУЛЬ САХИУЛАХ ТОМ АЛБА ШҮҮДЭЭ ЯМАР ХАМАР ХАШААНЫ ХОЕР АЙЛЫН ХЭРҮҮЛ БИШ БИЗДЭЭ

    0 0 Хариу бичих
  4. Энэ их сонин. Баривчилж авчихаад цагдаа нар хууль хяналтын байгууллагын ажилтнууд тус хэрэгтэн оргуулчихсан шүү дээ. Ийм байж яаж асуудлыг хэргийг шийдвэрлэж өгөх гээд байгаа юм. Их хэмжээний мөнгөөр хахуул аваад цагдаа нь өөрсдөө оргуулчихсан. Та нар боль боль. Ард иргэдээ боддоггүй. Бүгд худалдчихсан төрийн албан хаагчид. Тэгээд хохирсон хүмүүсээ тэнэг мангараар нь дууддаг. Цагдаа хууль хяналтын байгууллага гэж яах гэж байдаг юм. Ядарсан иргэд ард түмнээ л сайн шийтгэхээ мэддэг малууд.

    3 0 Хариу бичих
    • Uursduu l orguulsan biz.hileer gargahgui horig ene ter tavisan l baimaar yum.yun ulger yariad bgaan.gadnii hulgaichtai niilj humuusiin mungu idsen biz muu huvalznuud

      0 0
  5. 3 өрөө байр зарна 99115877

    0 0 Хариу бичих