НАТО “Хүйтэн дайн”-ы үеийн ажлын горимд шилжжээ

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО цэргийн хүчээ Европ тив рүү шилжүүлэн байршуулж эхэлжээ. Ингэснээр цэргийн хүч нь ОХУ ойртох тусам илүү нягтралтай болж байгаа бөгөөд хүчний энэхүү хуваарилалтыг тус эвсэл өмнө нь “Хүйтэн дайн”-ы үед хэрэглэж байсан юм байна.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Михайл Попов  армийн төв хэвлэл “Улаан од” /“Красная звезда”/ сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлсэн байна.  

Михайл Попов.

НАТО “Хүйтэн дайн”-ы үеийн тогтолцоондоо эргэж орсноор АНУ, Кандаас их хэмжээний цэрэг, зэвсэг техник Европ руу шилжин байрлаж байгаа аж. Ялангуяа ОХУ-ын хилийн оролцоох хүчээ илүүтэй зузаалж байгааг М.Попов онцлоод, эхний ээлжийн зузаатгалаар Европ дахь бие бүрэлдэхүүнийхээ хэмжээг 1.6 дахин нэмэгдүүлж, 40 000 хүргэх гэж байгаа гэжээ.

НАТО үүнээс гадна “Умард” хэмээх гурав дахь штабыг эмхлэн байгуулахаар болсон бөгөөд олон үндэстнээс бүрдсэн энэхүү штаб нь Данийн Усан цэргийн флотыг түшиглэн байгуулагдах аж. Одоогийн байдлаар НАТО-гийн “Зүүн хойд” хэмээх штаб Польшид, “Зүүн өмнөд” хэмээх штаб Румынд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

НАТО үүнээс гадна цэргийн сургуулилтынхаа тоог ердийнхөөс хоёр дахин нэмэгдүүлсэн болохыг М.Попов онцлоод ОХУ энэ бүхнийг анхааралтай ажиглаж  байгаа гэсэн байна. НАТО 20 жилийн өмнө 15 гишүүн байсан бол одоо гишүүн улсын тоо нь бараг хоёр дахин нэмэгдэж, Варшавын гэрээний орнууд болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг нэгтгэснээр цэргийн баазууд нь ОХУ-ын хилд маш ойрхон ирсэн болохыг тэрээр мөн сануулжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. гадаад хэл мэдэхгүй хүний орчуусан зүйлийг аятайхан уншиж чадахгүй дуракууд дайн битгий болоосой гэж бодоод залбираад байж бай. Дайн болвол түвдээс дор амьдран шүү

    0 0 Хариу бичих
  2. Америк тархи угаалтаар . америк захиргаагаар, Америк мөнгөөр яваа НАТО өөр яах юм. Яг үнэндээ Америк л дэлхийн өнцөг булан бүрт дайн хийж , террористуудыг зэвсэглэж санхүүжүүлж бусад улсын баялгийг булаан дээрэмдэж , хэдэн саяаар нь алж хядаж ирснийг түүх гэрчилнэ.

    2 0 Хариу бичих
  3. Оросууд гитлерийн германтай хамтарч дэлхийн хоёрдугаар дайныг өдөөж, Польшийг эзэлж аваад хамтарсан цэргийн парад хийж явсан нь бодит түүх дээ. Советско-германский совместный парад, German–Soviet military parade гээд хайвал бичлэг, гэрэл зураг зөндөө байж л байна.

    2 1 Хариу бичих
  4. орос муу нь муу гэхдээ одоохондоо монголд хэрэгтэй л байгаа.бас монгол оросд хэрэгтэй байгаа.

    3 0 Хариу бичих
  5. Орос энх тайванч байлаа юу.

    2 1 Хариу бичих
  6. НАТО БОЛАНУ ТЭРГҮҮТЭЙ ЕВРОПЫН 30 ААД ОРНЫГ ЭГНЭЭНДЭЭ НЭГТГЭСЭН ЦЭРГИЙН ТОМ ЭВСЭЛ ХОЛБОО.ГИШҮҮН ОРНУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ГАДНЫ ХАЛДЛАГААС ХАМТЫН ХҮЧЭЭР ХАМГААЛАХ ҮНДСЭН ЗОРИЛГОТОЙ ГЭДЭГ БОЛОВЧ ОХУ ТҮҮНИЙ ДОТНЫ ХОЛБООТНУУДЫН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ХҮЧЭЭР БУСАД ОРНЫГ ТҮРЭМГИЙЛЭН ЭЗЛЭХ ЗОРИЛГОТОЙ ЭВСЭЛ ХОЛБОО МӨН.ДАЯН ДЭЛХИЙД ЭНХ АМГАЛАН АМЬДРАЛ ХЭРЭГТЭЙ.ҮҮНИЙ ТЭРГҮҮН МАНЛАЙД ОХУ ЭНЭ ХҮЧИРХЭГ ЭВСЛИЙН ЭСРЭГ СӨРӨН ЗОГСОЖ БАЙНА.МӨН ХЯТАД ЭНЭТХЭГ ИРАН ГМ ОРНУУД НЭГДЭН ЗОГСОЖ БАЙГАА ЮМ.ОДОО ДЭЛХИЙ ХҮЙТЭН ДАЙНЫ ҮЕТЭЙ ТУН ХҮНД БАЙДАЛД ТУЛЖ ИРЭЭД БАЙНА.ҮҮНИЙГ ХҮН БҮР ОЙЛГОН МЭДЭЖ ЭНХТАЙВАН Ч БОДЛОГЫГ ДЭМЖЦГЭЭЕ!

    0 5 Хариу бичих
    • НАТО бусад орныг түрэмгийлэн эзлэх зорилготой гэжээ. Тэгэхлээр НАТО ямар ямар орныг түрэмгийлэн эзлээд газар нутгийг нь гишүүн улсууддаа хувааж өгснийг сайхан хэлээд өгөөч?

      5 0
    • чи дут.амаа тат.

      1 0
  7. Ах нар нэг сануулга өгчихөөч

    1 2 Хариу бичих
  8. Орос хүн маш бүдүүлэг, дээрэлхүү хогийн новшнууд.

    12 1 Хариу бичих
    • Тийм шүү, маш дээрэлхүү бардам хүмүүс, гэхдээ миний амийг 2 удаа аварч байсан юм шүү.

      1 2
  9. Ene 3 hun yasan sain meddeg yum tegvel Ivanuud teneg bol ta nar yasan mundag yum Uursduu Oros nuran unaval Hyatad zugeer suuh uu bod doo teneg 3-aa

    0 6 Хариу бичих
    • Оросыг тойроод нэл НАТО. Орос чинь Монголыг дээрэлхэж чаддаг юм гэхэд НАТОг бол чадахгүй. НАТОг дэмжиж байна

      5 2
  10. Оросууд өөрснөө тэнэгтээд байхаар мэдээж аргагүй ш дээ. Орос гэдэг бол зөвхөн Путин гэдэг ганц дарангуйлагчийн бодол, шийдлээр явж байдаг улс. Нэг хүн мундаг хүн байж болох ч тэнэг шийдвэрүүд бас гарах магадлал бий. НАТО болон Барууны бусад улсуудын хувьд шийдвэрүүд бүхэл бүтэн институцын системээр, бодлого, стратегийн зарчмаар маш сайн хийгддэг. Тиймээс, дээр өгүүлсэн хөдөлгөөн НАТО-д хийгдэж байгаа бол Оросууд л тэнэгтэж байгаагаас зайлахгүй.

    14 5 Хариу бичих
    • Юу ч мэдэхгүй ойлгохгүй байж баахан үсэг тоо аваад хаячихаж муу орк чинь

      2 0
  11. Хөрш орнуудаа дээрэлхдэг оросуудын өөрсдийнх нь буруу

    15 3 Хариу бичих
  12. Иванууд өөрсдөө л буруутай, Украйн шиг оросын тоглоом болохыг хэн хүсэх юм

    17 5 Хариу бичих