"Эко алтан заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцална гэв

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Эко алтан заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ.

Тодруулбал, тус уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16.20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсан ноцтой осол гарсан. Ослоос хоёр хүнийг эсэн мэнд аварч чадсан ч дөрвөн хүнийг нь аварч чадаагүй юм. Онцгой байдлын газрын алба хаагчид 9 өдөр ажиллаж байж нурангид өртсөн иргэдийг цогцсыг гаргасан байгаа юм.

Тэгвэл сайд Д.Сумъяабазар “Салбарт ийм осол гарсанд эмзэглэж, эмгэнэж байна. Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос сорчилж авч байгаагийн гайгаар хүний амь нас эрсдэж байгаа нь дэндүү харамсалтай.
Тиймээс энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. Дахиад тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Buh litsenziig ni tsutsal. 4-iin 4 hunii amiar togolchood bn

    0 0 Хариу бичих
  2. Бөх сайд маань сайхан л ярьж уг нь, үнэндээ бол хэдэн бор юм аваад л таг болох байлгүй дээ, шуналгүй бөх гэж хаана байлаа

    0 0 Хариу бичих