Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж, батална
УИХ энэ сарын 18-29-нд ээлжит бусаар хуралдахаар болсон. Чуулганаар татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна Хөдөлмөрийн тухай, Тендерийн тухай хуулийг өөрчлөхөөр зорьж буй.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, АТГ-ын дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан, ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад байна. Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрээр "Парламентын засаглалыг төгөлдөршүүлж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах түүхэн үүрэг энэ УИХ-д бий. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг эрдэмтэн судлаачидтай уулзаж, 11 удаа хуралдаад байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно” гэлээ.
injener natsagnyam 2019/03/18
Undsen huulid uureg gej baidagguig erdemten sudlaachid tuuhee unshij medeh estoi uureg gedeg bor tarhi ugaalt
0 0 Хариу бичих