ДОХ-той өвчтөнөөс анх удаа бөөр шилжүүлэн суулгалаа

ДОХ-той өвтөнүүдээс анхны донор болсон Нина Мартинез эмч Дорри Сегев /баруун гар талд/, Кристина Дюранд нарын хамт. 

АНУ-ын эмч нар ДОХ-өөр өвчилсөн нэг өвчтөнөөс нөгөөд бөөр амжилттай шилжүүлэн суулгажээ. Энэ нь дэлхийд анхны тохиолдол болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.

Мэс засал Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Жонс Хопкинсын их сургууль дээр хийгджээ. Донор болон рефипиент өвчтөний аль, алиных нь бие сайн байгаа гэнэ.   

“Энэ бол ДОХ-оор өвчилсөн хүн эрхтний донор болсон дэлхийн анхны тохиолдол” хэмээн хагалгааг хийсэн эмч нарын нэг болох доктор Дорри Сегев хэлсэн байна. Өмнө нь ДОХ-той өвчтөний бөөр өвчлөх өндөр магадлалтай тул вирусын халдвар авсан хүмүүсийг боломжит донор гэж хардаггүй байсан аж. Харин сүүлийн үед нэвтэрсэн шинэ эм бэлдмэлүүдийн ачаар энэхүү өвчнөөс бөөрийг хамгаалах бололцоо нэгдсэн нь энэхүү хагалгааг хийх боломжийг нээж өгсөн байна. Доктор Кристина Дюранд мөн энэ удаагийн хагалгаа нь хүн төрөлхтөн ДОХ өвчнийг өөрөөр хардаг болоход тустай гэж мэдэгджээ.  

2017 оны байдлаар, дэлхий дээр ХДХВ-ын халдвар авсан 37 сая хүн байсан статистик байдаг бөгөөд ДЭМБ уг өвчнийг хүн төрөлхтний өмнө тохиолдсон хамгийн хүнд өвчний нэг гэж үзсээр байгаа юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)