Дэлхийн нэгээхэн хэсгийг удирдаж буй эмэгтэйчүүд

Өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний байдлаар дэлхийн улсуудын Засгийн газрыг тэргүүлж, ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо 22-д хүрчээ.Хэдийгээр удирдагч эрчүүдийн тоотой харьцуулахад бага тоо ч гэлээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг чамлах аргагүй юм.

AFP мэдээний агентлагаас гаргасан удирдагч эмэгтэйчүүдийн зураглалыг хүргэе. Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн хамгийн отгон нь Словакын ерөнхийлөгчөөр сонгогдсон Зузана Капутова болж байна.

Зузана Капутовагийн хувьд төрийн албанд ажиллаж байгаагүй,  байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн бүсгүй юм. Тэрээр нийт саналын 40 хувийг харин өрсөлдөгч нь 19 хувийн санал авсан. Словакийн сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчдийн аль нэг нь 50-аас дээш хувийн санал аваагүй бол хоёр дахь шатны өрсөлдөөн явагдах журмаар дахин санал хурааж Зузана Капутова ялалт байгуулж Словак улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон юм.

Энэ жил 45 настай Капутова нь парламентад суудалгүй жижиг намын төлөөлөл бөгөөд Словакийн улс төр дэх авилгыг цэвэрлэнэ гэсэн зорилготой байгаагаа мэдэгдэж байлаа. 

Зузана Капутоваг Словакын Эрин Брокович хэмээн нэрлэдэг. Учир нь тэрээр 2016 онд Пезинок хотын ойролцоо хууль бусаар хорт хаягдал булшилж байгаа явдалтай тэмцэж амжилтанд хүрч байгаль хамгаалагчдад олгодог Goldman Prize шагналыг хүртэж байсан нэгэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)