Нийгмийн даатгалын сангийн 101, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1.2 тэрбум төгрөг "Капитал" банкинд байсан

Монголбанкнаас өчигдөр "Капитал" банкийг татан буулгаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тус банкинд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө байсан тухай мэдээлэл бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

Тэрээр "Монголбанкны удирдлагуудтай ярилцсан. Эхний ээлжид иргэдийн хадгаламж, дараагийн ээлжинд Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Бид ойрын хугацаанд Монголбанкны эрх хүлээн авагчтай уулзаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хугацаанд барагдуулах графикийн талаар ярилцана. Энэ санд эрсдэл үүснэ гэж ойлгож болохгүй. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд тус банкинд байршуулсан. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байсан. Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгал сангийн 280 орчим тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. bas l neg zavaan hulgaigaa zuvchuulsan yum bolloo do

    0 0 Хариу бичих
  2. ЯАХААРАА Нийгмийн даатгал сангийн 280 орчим тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулдаг юм бэ ??????? энэ чинь ждү-гийн хажууд жинхэнэ гэмт хэрэг биш юм уу ??

    1 0 Хариу бичих
  3. ТЭХЭЭР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХӨРӨНГИЙГ ЭНЭ БАНКИНД ТӨВЛӨРҮҮЛСЭН АСУУДАЛ ЭРДЭНЭ, УНДАРМАА ХОЁР ГЭРЭЭ ХИЙСЭН БАЙЖ ТААРАХ НЬ ҮҮ.

    1 0 Хариу бичих
  4. Jijig bankind iim ix mongo tovlorch ersdeltei baidald orj baixad ene Bayartsaixan yu xiij baisan um be, unexeer bank medexgui xun ene salbariig tolgoilox gej

    0 0 Хариу бичих
  5. Алтжингийн Алтан бөмбөгар худалдааны төвийнхөө түрээслэгчидийн иргэний үнэмлэхийг хурааж аваад хүн тус бүр дээр 20 сая төгрөгийн хадгаламжийг Капитал банкинд нээлгэж байгаа сураг нэг сарын өмнө гарч байсан. Айхтар хүн юм аа. Капиталыг дампуурахыг аль эрт мэдээд хөрөнгөө хамгаалж байсан бөйна. Бодвол түүний бас нэг түрээслэгч болох Хууль зүйн сайд Нямдорж л Алтанд хэлж өгөө биз. Өндөр үнэтэй тансаг байранд нь сууж байгаа ядарсан төрийн албан хаагч хөөрхий сайд байрныхаа түрээсийг үүнээс өөр хаанаасаа төлөхийн. Мэдээлэлд ойр байнаа гэдэг чинь мөнгө шүү дээ. Яагаав нөгөө ЖДҮ чид.

    0 0 Хариу бичих
  6. Би банк, ББСБ дампуурах ямар сөрөг үр дагавартай байдагтйг мэднэ. Манай эрх баригч нар мөнгө угаах зорилгоор, мэдсээр байж хувийн банкны эрсдэлийг үл тооцон төрийн мөнгөөр тоглож байх юм. Одоо мөнгөө авах гэж 5-аас дээш жил болно. Нөгөө мөнгө нь хүү энэ тэр байхгүй. Капитал банктай гэрээ хийсэн албан тушаалтанаар төлүүлээч

    0 0 Хариу бичих
  7. ene mdegdel ni 2 talaasaa yag niilsen too ym uu

    0 0 Хариу бичих