Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг албан ёсоор тарж, зөвлөл байгуулах шийдвэр гаргалаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлчийн хурлыг хийжээ. Учир нь, тус намын бүлэг өнөөдрөөс тарж байна. Энэ талаар Д.Эрдэнэбат гишүүн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Олон сарын хугацаанд АН-ын бүлэг байх, байхгүй тухай маргаан өрнөсөн. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарснаар УИХ-ын тухай хуулийн 28.2.13, 28.1.4, 26.1 дэх заалтууд хангагдахгүй болсон. Тиймээс АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгээ тараах шийдвэр гаргасныг мэдэгдэж байна. Мөн цаашид үйл ажиллагаа явуулах зөвлөлийнхөө дүрмийг баталлаа. УИХ дахь АН-ын долоон гишүүн зөвлөл байгуулсан тухай шийдвэрээ өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлнэ. Мөн зөвлөл байгуулсантай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн даргын сонгуулийг зохион байгуулж Д.Эрдэнэбат миний бие ажиллахаар боллоо. Хуулийн дагуу ирэх пүрэв гаригт УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд эдгээр шийдвэрийг танилцуулснаар хүчин төгөлдөр болно. УИХ дахь намын бүлэг тарснаар УИХ-д сөрөг хүчний дуу хоолой сулрах эрсдэл бий болно. Хамгийн наад зах нь завсарлага авах эрхгүй болж байна. Гэхдээ бидний үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилнэ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. AH nam dungee ali xediin tavilsan 20 ond zasagt buu gorid ta nariig zasag avxad bux uyd ulsiin ediin zasag unsan baidag ..

    0 0 Хариу бичих
  2. Одоо та нар сүйрэлын ирмэгт байгаагаа мэдэж байна уу?Ард түмэн та нарт ѳчнѳѳн итгэж боломж олгосон.Та нар тэр боломжийг ѳѳрсдийнхѳѳ эрх ашигийг хамгаалах хэрэгсэл болгосон.Одоо МАН,АН-д ард иргэд итгэхгүй л болов уу?Та нар наанаа бүлэг бүлэглэл яриад сууж байх даа та нарын тансаг харшийн гадна иргэд ялангуяа хѳгшид яаж амьдарч байгааг мэдэх үү!Та нарын тэтгэвэрийн нэмэгдэл гэж ѳгсѳн 24000 тѳгрѳгѳѳр чинь бүтэн сар амьдарч байна зээлтэй байсан хѳгшид.

    0 0 Хариу бичих
  3. Muu hujaa sahal erdenebilegiin gar hul

    0 0 Хариу бичих
  4. Мулгуу Дурак Та нарын наад Санаачилж баталсан Хуулинд чинь Зөвлөл энэ тэр гэж огт байхгүй аан одоо Та нар УИХ-д АН-ыг төлөөлөх ямарч чадамжгүй болсноо мэдэхгүй байгаа юм биш биз дээ аан МАНАН Бүлэглэлийн хэдэн Санжигнасан АН-ын Гишүүд дэмжигчидээсээ ямарч Дэмжлэггүй болчихсон Олигархууд байж бас Зөвлөл гэжчихжээ одоо Тануус наанаа зүгээр Мануухайнууд

    1 0 Хариу бичих
    • ЯГ ҮНЭН ШҮҮ !!!

      0 0
  5. muu huvalz

    1 0 Хариу бичих