Олимпиадын оноо улстөрчдийн онооноос өөр шүү, Ё.Баатарбилэг сайд аа᠌᠌!

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сүүлийн үед олны анхаарлыг татсан хэд хэдэн шийдвэр гаргав. Тухайлбал тэрээр дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргасан юм. Уг тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-наас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

Мөн бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглож, төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулахад сурагчдаас төлбөр, хураамж авахыг хориглох шийдвэр гаргасан. Энэ  шийдвэрээ тайлбарлахдаа Ё.Баатарбилэг сайд “Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлж, ялгавар үзүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна” гэжээ.

БСШУС-ын сайдыг дээрх шийдвэрээ гаргасны дараа хэд хэдэн олимпиад зохион байгуулагджээ. Чансаа өндөр, томоохон олимпиадуудад бага ангийн сурагчдыг оруулаагүй байна. Харин энгийн түвшний, стандарт буюу хамгийн олон хүүхэд хамрагддаг олимпиадуудад бага ангийнхныг оролцуулжээ. Сайдын тушаал алаг цоог хэрэгжсэн гэсэн үг.

Монголын математикийн багш нарын академиас “Математикийн сургалтыг жижиг хүрээнд зааглах нь ноцтой уршиг дагуулна. Тиймээс шийдвэрээ эргэн хараач ээ” гэсэн мэдэгдэл гаргасан. Тэдний мэдэгдлийн хариуд БСШУС-ын сайд “Тэр багш нар надтай ирээд мэтгэлцэг л дээ” гэжээ. Юутай ч Монголын математикийн багш нарын академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ирээдүйн Мянгат” математикийн олимпиадын бүртгэл өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр эхэлж нийслэлд дөрөвдүгээр сарын 19, орон нутагт дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал үргэлжлэх ажээ. Бүтэн сарын турш бүртгэл нь явагддагаас харахад нэлээд том олимпиад гэсэн үг. Бага ангийн сурагчдын ямар нэгэн олимпиадад оролцуулахгүй гэсэн сайдын шийдвэр гарсантай холбогдуулан тус олимпиадыг зохион байгуулагчид удирдамждаа өөрчлөлт оруулсан юм байна. Тухайлбал, бага ангийн сурагчдыг байр эзлүүлэх, эрэмбэлэх уралдаан хэлбэрээр бус зөвхөн тухайн сурагчийн математикийн хичээлийн мэдлэг, чадварыг мэргэжлийн түвшинд үнэлж, тайланг нь багш, эцэг эхэд нь хүргүүлэхээр болжээ. “Ирээдүйн Мянгат” олимпиадад оролцсон бүх сурагчдад математик чадварын дэлгэрэнгүй анализыг гаргаж өгдгөөрөө давуу юм байна.

Математикийн сургалтын хувьд хүүхдийг аль болох багаас нь хичээллүүлж, оюун ухаан, сэтгэлгээ, ур чадварыг нь хөгжүүлэх тусам амжилт гаргах магадлал нь өндөр байдаг аж. Хүүхдүүд бага ангиасаа олимпиадын бодлого бодох сэтгэлгээнд суралцахгүй бол дунд ангид ороод гүйцэж суралцахад маш хүндрэлтэй болдог гэдгийг математикийн багш нар хэлж байна. Дунд ангиасаа гэнэт олимпиадын бодлого бодоод цоороод гараад ирсэн хүүхэд бараг байдаггүй. Бага ангиас нь эхлэн дасгалжуулж, зүгшрүүлснээр амжилтад хүрдэг аж. Математикийн багш нар ийм бодит учир шалтгаан, нөхцөл байдал, олон жилийн туршлагад үндэслэн бага ангийн сурагчдыг олимпиадад оролцуулахгүй гэсэн салбарын сайдынхаа шийдвэрт шүүмжлэлтэй хандсан юм байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй гэж сайд хэлсэн. Гэтэл манай хоёр хөрш болон АНУ, Азийн ихэнх оронд бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулдаг ажээ. Үүний хамгийн ойрын жишээ нь олон улсын математикийн “Кенгуру” олимпиад. Нэрнээс нь л уг олимпиад Австралиас гаралтай гэдэг нь тодорхой харагдах байх. 1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран гэгч хүний санаачлан зохион байгуулж эхэлсэн энэхүү олимпиад 1991 оноос Европт зохиогдох болж цар хүрээ нь өргөжсөн байна. Франц, Беларусь, Унгар, Нидерланд, Польш, Румын, ОХУ, Испани зэрэг улс орнууд “Кengourou sans frontieres” олон улсын холбоо хүртэл байгуулсан ажээ. Математикийн ухааны доктор М.Итгэл багш энэхүү олон улсын холбоонд хүсэлт тавьж Монголын хүүхэд багачуудыг оролцуулах эрхийг албан ёсоор авч өнөөдөр Монгол орон даяар математикийг шимтэн сонирхогч хүүхдүүдийн оролцохыг хүсдэг олимпиадуудын нэг болсон юм. Улсын хэмжээний “Кенгуру” олимпиад өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан. Мэдээж сайдын тушаал гараагүй байсан тул бага ангийн сурагчид оролцсон. Олон улсын “Кенгуру” олимпиадад ч гэсэн бага ангийн сурагчид оролцдог. Харин хойтон жилээс энэхүү олон улсын олимпиадад монгол багачууд бага ангийн сурагчид оролцож чадахгүй болж байна. Бага ангидаа олон улсын олимпиадад оролцох эрхээ хасуулсан сурагчид дээр  хэлсэнчлэн дунд ангид орсон хойноо оролцоод амжилт гаргах магадлал бага. Математикийн төрөлжсөн сургалттай сургуулиудын хувьд бага ангийн сурагчид нь таван жил олимпиадад оролцох эрхгүй, мэдлэг, чадварын түвшингээ улс, олон улсын стандартаар үнэлүүлэх боломжгүй л болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл бага ангийн сурагчид олимпиадаас оноо авч болдоггүй болж, харин боловсролын сайд нь олон нийтээс нэмэх оноо цуглуулах гэж хичээж суугаа хачирхалтай, эмгэнэлтэй дүр төрх харагдаж байна. Угаасаа боловсролын сайд браво, ард түмнээс нэмэх оноо цуглууллаа гэсэн мэдээллийг яамны сайтдаа байрлуулаад эхэлсэн аж. Олимпиадын оноо гэдэг уг нь улстөрчдийн цуглуулдаг “оноо”-ноос өөр юмсан.

БСШУС-ын сайдын гаргасан өөр нэг шийдвэр нь урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиас бусад бүх сургуульд  6 нас хүрсэн хүүхдийг ямар нэгэн уралдаан шалгалтгүйгээр элсүүлэх тухай. Үүнийгээ тэрээр “Сургуулиуд 5000-50000 төгрөгийн хураамж авч хүүхдүүүдийг уралдаант шалгаруулалтад оролцуулаад цөөн хэдэн хүүхдийг авдаг. Зургаан настай цэцэрлэгээс дөнгөж гарч байгаа хүүхэд юу шалгуулах ёстой юм бэ. Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Дээрх шийдвэртэй нь холбогдуулан “Шинэ Монгол" сургуулийн захирал П.Наранбаяр өчигдөр БСШУС-ын сайдад албан бичиг илгээжээ. “Шинэ Монгол” сургууль салбарын сайдын тушаал гарсантай холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцах сурагч элсүүлэх шалгалтын бүртгэлээ уржигдар буюу дөрөвдүгээр сарын 9-нд зогсоосон юм байна.

Зургаан настнуудыг өрсөлдөөн, шалгаруулалтгүйгээр элсүүл гэдэг сайдын тушаал  олон үндэслэлээр няцаагдаж, бүр цаашилбал хууль зөрчсөн шийдвэр болж магадгүй байгааг “Шинэ Монгол” сургуулийн захирлын албан бичгээс харж болно. Хамгийн энгийнээр хэлэхэд хувийн сургуулиудад хүүхдээ элсүүлэх хүсэл сонирхолтой эцэг, эхчүүд маш олон бий. Харин сургуулиудын анги танхимын багтаамж, хүчин чадал, боломж нь хязгаарлагдмал. Тиймээс элсэлтийн шалгалт авч, сонгон шалгаруулахаас өөр аргагүй. Тухайн сургуульд элсэх хүсэлтэй бүх хүүхдийг бүртгэж, элсэлтийн шалгалтад оруулан, тэдэнд тэгш боломж олгож байжээ. Түүнээс биш бүртгэх хүүхдийн тоог хязгаарлах, түрүүлж ирсэн хүүхдүүдийг шууд авах зэрэг арга нь амьдралд тохиромжгүй гэдэг нь  тодорхой.     

“Шинэ Монгол” сургуулийн захирал албан бичигтээ “Элсэгчээ сонгон шалгаруулж авах нь тухайн сургуулийн бие даасан академик эрх чөлөөний нэг хэсэг агаад үүнийг Боловсролын тухай хуулийн 5.1.3, 6.1 дүгээр заалтад тодорхойлжээ. Таны гаргасан дээрх тушаал Боловсролын тухай хуулийн эдгээр заалтуудыг зөрчих магадлалтай буйг анхааралдаа авна уу” гэсэн байна.

Тэрээр цааш нь элсэлтийн шалгалт авахгүй тохиолдолд ямар шалгуураар хүүхдээ элсүүлж авах вэ? Царайг нь харах уу? Эцэг эхийн ажил, албан тушаалыг харгалзах уу? Түрүүлж ирсэн хүүхдийг авахаар зарлаж, эцэг эхчүүдийг бүртгэлийн өмнө хэдэн өдөр шөнө дугаарлуулах уу? Сугалаа сугалуулахаар зарлаж, хэдэн арван мянган хүн цуглуулан, гудамжинд шоу зохион байгуулах уу? гэсэн асуултыг салбарын сайддаа тавьжээ.

Ё.Баатарбилэг сайдын шийдвэр хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд ийм ойлгомжгүй байдал үүсгээд байгаа ажээ. Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийн хураамжийг нь байхгүй болгосноор бүртгүүлэх хүүхдийн тоо л гэхэд зарим нэг сургууль дээр 2000-3000 хүрэхээр байгаа гэнэ. Багадаа л 500-1000 хүүхэд бүртгүүлнэ. Тэднээс шалгалт авахгүйгээр хэрхэн элсүүлж, өөрсдийн анги танхим, хүчин чадал, хүрэлцээ, боломждоо нийцсэн тооны сурагч элсүүлж авахаа сургуулиудын удирдлагууд шийдэж чадахгүй болжээ. Хамгийн гол нь хүн өндөр төлбөртэй, хувийн сургуульд хүүхдээ бэлдээд оруулах гэж хичээж байгаа нь боловсролын салбарын бодлого буруу яваагийн илрэл. Энд бэлэн үнэгүй сургууль байхад, тэнд өчнөөн төлбөр төлж оруулах гээд зүтгээд байгаа нь чанар, сургалтын орчинтой л шууд холбоотой. Зарим нь гурван ээлжээр хичээллэдэг, үгүй гэхэд нэг ангид нь 60 гаруй хүүхэд сурдаг төрийн сургуулиа цэгцэлж чадаагүй байж, хувийн хэвшлийнхээ ажилд хөндлөнгөөс оролцох нь зохистой юу?

Шийдлээ олоогүй шийдвэр амьдрал дээр хэрэгжих нь бага. Ялангуяа боловсролын салбарын аливаа бодлого, шийдвэрийн цаана хүүхэд, залуучуудын хувь заяа шийдэгдэж байдаг. Өнөөдөр Монголын багш нарын VII их хурал болж байгаа. Тиймээс БСШУС-ын сайд энэхүү их хурлаараа ойрын үед гаргасан шийдвэрүүдийнхээ талаар ярилцах бизээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (35)

  1. Боловсролын тухай хуулийн 5.1.3 болон 6.1 заалтууд нь боловсрол олгох арга хэлбэрийн тухай заалт болохоос хүүхдийг шилж сонгож шалгаруулж ялгаж шилж сонгож авах тухай заалт биш шүү гэдгийг Шинэ Монгол захирал Наранбаяр гуай та ойлгох хэрэгтэй.Та бүхний худал сурталчилгаа хоосон яриа үеэ өнгөрөөж байгааг ойлгож ухаарах цаг нь болжээ.Сургуулиудын гайгүй сайн сургасан хэдэн хүүхдийг нь Япон явуулна гэж хошгируулж аваачаад ЭЕШ-ынхаа оноогоор ч Шинэ Монгол эхний 5-д ч багтаж чадахгүй байна шүү дээ.Харин хажууд чинь байгаа Хүүхдийг шилж сонгож авалгүй сайн сургаж байгаа Сант,Оюунлаг,Мон турк сургуулиудаа хар л даа.Тэд дэндүү даруухан хоосон сурталчилгаа хийхгүй боловсролын үйлчилгээгээ үзүүлсээр хэвийн л явж байна шүү.

    1 0 Хариу бичих
  2. Сайдын шийдвэр зөвөө шинэ монгол хүүхэд бэлтгэнэ гэж 80-100 хувь багш нар 300-400 авдаг бүртгэл гэж хүүхэд бүрээс 10000 авдаг тэгээд 1000 хүүхдээс 200 авдаг нь үнэн хаяагаар нь авбал болоо шүү дээ мөнгөний төлөөх хувь сургуулийг хумих цэгцлэх цаг нь болсон зөв ер сайн юмыг эсэргүүцдэг нь буруу

    0 0 Хариу бичих
  3. Албан ёсны олимпиадад бага ангийн сурагчдыг оруулахыг хориглоогүй шүү дээ. Сүүлийн үед сургалтын тѳвүүд,сургуулиуд, хувь хүмүүсийн нэрэмжит гээд илт мѳнгѳний олимпиад нэртэй уралдаанууд их явагдах болсон. Үүнийг л цэгцлэх гэсэн бх гэж бодож зѳв гэж хүлээж авч бгаа.

    0 0 Хариу бичих
  4. Монголын багш нар ийм эргүү болсон юм уу эсвэл юу ч хийхгүй баахан хүүхэд загнаж байгаад өндөр цалин бүх нэмэгдэл авах сонирхолтой болсон юм уу

    0 0 Хариу бичих
  5. Монголчууд математикийг олимпиадаар төсөөлөөд байна. Жинхэнэ математик бол математикийн олимпиад биш шүү. Математик, математикийн олимпиад 2 тусдаа ойлголтууд шүү. Энэ олон жил математикийн олимпиад олноор хийлээ. Тэр хийдэг зохион байгуулдаг хүмүүсийг нь дэлхийн математикчид танихгүй. Олимпиад их хийлээ гээд Монголд математик хөгжсөн юм алга. Орчин үеийн математикийн хөгжлөөс Монголын Математикчид хоцорсон шүү дээ. Нээг л их олимпиад ярьсан хүмүүс. Орчин үеийн математикийн талаар ямар ч ойлголтгүй.

    2 3 Хариу бичих
    • Yag unen shuu. Yalanguya huviin surguuliud... Buh huuhdees tolbor avdag mortloo ulsiin surguuliin shildeg huuhduudiig tolborgui avaad l ter huuhduudiig olimpiaddaa oruulj surguuliinhaa neriig gargah gej hicheedeg. Yag unendee surgalt gej avah yum baihgui. Baahan helber hooj reklamdsan humuus. Yalanguya matematikiin bagsh nar ni bol huuhdiig denduu yalgavarlan gaduurhdag.

      0 0
  6. Сайдын шийдвэр туйлын зөв. Эхлээд хүн болго хүүхдээр мөнгө хийдэг малнуудаа.Одоо Мянгат гээд 1 хүүхдээс 11000 төг хурааж байна. Ичээчээ.

    1 2 Хариу бичих
    • Хэхэхэ чи тэгээд тэр улсын сургуульдаа 60 хүүхэдтэй ангид наад захын эрүүл ахуй болоод бусад олон төрлийн орчны шаардлага хангаагүй сургуульдаа хүүхдээ сурга да . 60 хүүхэдтэй багш хүүхэд бүрд тулж ажиллах уу.естой нэг дундуур нь явж байгаа биз тэгэхээр хувийн сайн сургуульд ялангуяа Шинэ монгол сургуульд хүүхдээ өгнөө тэр амьдрал мэдэхгүй сайд гаргасан шийдвэрээ хурдхан эргэж харахыг шаардаж байна .төлбөр хураамжийг үр хүүхдийнхээ төлөө яаж ийж байгаад төлнө сайн боловсролтой иргэн болнотгэж итгэдэг шүү

      0 0
  7. Baga angidaa olympiad heseegui huuhed dund ahlah angid genet tsoorch garch irne gj baihgui gj hudlaa shdee. Hot duurgiin olon ulsiin olympiadiin ahlah angiin medaltanguud baga angidaa olympiad hesdeg bsn esehiig sudlaad uzeerei. Harin ch baga angidaa zavsar choloogui nuduulsen huuhed dund ahlah angid orood alga boldog n ih baih. Baga angid ner n duuldaj bgagui huuhduud l 1, 11-s garch irdeg shde. 1,11-n huuhduud jishee n bn. Empathy bugd baga angidaa suraggui bsn. Dund , ahlah angid baga angid ner n duuldaagui shine uyeiinhen garch irdeg. Bagaasaa ahlah hurtelee yavsan n 5 huruund l bagtana.

    1 0 Хариу бичих
  8. Saidiin tushaal zuw gej bodoj baina. Baga angiin suragchdiin fund olimpiad ywuulahgvi bailaa ch hogjvvlj bolno. Olimpiadiin bodlogoo standardiin bodlogo gej yu baidgiin er ni. Hvmvvs ih buruu vzel bodoltoi baina. Bagsh, etseg ehchvvd n hvvhdee olimpiadaar bish oor argaar hogjvvlj bolno shvde. Ymar hairtsaglasan setgehvitei baina aa. Ene esergvvtseed baigaa hvmvvs ni oorsdoo

    3 1 Хариу бичих
    • олимпиадын бодлого, стандартын бодлого тусдаа асуудал шүү. Олимпиадын бодлого харж үзээгүй хүн бололтой.

      5 0
  9. Урлагийн наадам, сурлагын олимпиадад ганцаарчилсан байдлаар байр эзлүүлдэгийг болиул. Хүүхдүүдийг багаас нь аль болохоор багаар ажиллуулж сургах хэрэгтэй. Багш нар тэргүүний гэсэн хэдхэн хүүхдээ бэлдээд бусад нь ард нь хохирдог. Монгол улс хөгжихгүй байгаагийн гол шалтгаан багаар ажиллах гэсэн ойлголт огт байдаггүй амин хувиа бодсон хүмүүсийг боловсролын систем нь бэлтгэсний гай. Бидний амжилт надаас шалтгаална гэсэн үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй байна. Элдэв цол, медаль тэмдгээр багаас нь онцлож шагнаж, хөөрөгсөөр биеэ тоосон , ажил голсон хүмүүсийг л төрүүлж байна даа. Үүнийг хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгө огт шаардахгүй яам бодлого баримтлахад л болно.Багш нарын ажлыг нийт массын сурлагын үнэлэмжээр дүгнэх хэрэгтэй. Тэгж байж жигд сурч ялгавартай байдал багасана шүү.

    4 1 Хариу бичих
  10. Урлаг спорт ч сургуулиасаа шалгарсан нь дараагийн шатны уралдаан тэмцээнд ордог. Сургуулиасаа ч гарч чаддаггүй хэдэн зуу, мянган хүүхэд цуглуулаад амралтын өдөр алгасалгүй олимпиад гэдэг болсон нь яахын аргагүй гажуудал. Амжилттай оролцдог 10 хувийг эзлэх хүүхдүүдийн эцэг эх эсэргүүцэж байгаа. Бага ангийн хүүхдүүдийн ард эцэг эх нь л байдаг. 90 хувь нь сургуулиасаа яаж гарах уу гэдгээ л бодмоор юм. Олимпиадтай гэхээр хичээл хийдэг, олимпиадгүй гэхээр хийхээ больдог гээд л эсэргүүцээд байна.

    2 0 Хариу бичих
  11. би бол олимпиадын оноо яваандаа улстөрчийн оноо болж хувирах нигууртай гэж үзэж байна

    1 0 Хариу бичих
  12. Зөвөө зөв. Зөвхөн Улсын Аймаг, Нийслэлийн, дүүрэг, сургуулийн олимпиад л байх ёстой. Бусад нь зүгээр мөнгө олох бизнес болсон шүү ддээ

    2 0 Хариу бичих
  13. Миний хүүхэд хөгжихгүй бол чиний ч хүүхэд хөгжихгүй гэсэн санаа давхар явж бгаа юм шигээ олимпиадаар бэлтгэгдэж олон улсад улс орныхоо нэрийг гаргах хүүхдүүдийг хааж боож болохгүй ээ монголчууд минь яана даа хэзээ хөгжинө дөө

    1 1 Хариу бичих
    • улсын нэр гаргана гэж нэг тэнэг ухагдахуун байнаа энэ Монголчуудад

      1 0
  14. Olimpiadiig n horih n zov huviin surguuliudiig munguur demjdeg uur sain yum bhgui

    1 0 Хариу бичих
  15. olympiad bh ni zow huuhdiin hogjliig haaj booj horij bolohgui biz dee harin heterhii olon bish zohion bguulalttai tsegtstei shuurhai shudarga l bh heregtei ingej ireeduigee haaj booj horij bolohgui e matematikt durtai huuhduud olympiadaar oorsdiigoo sorij hogjij uramshij uragshilj bdgiin bugdiig neg hairtsgand hiij bolohgui e said shiidweree ergej harj uhaalag shiidwer gargaasai

    1 0 Хариу бичих
  16. Бага байхдаа олон ч олимпиад орж, түрүүлж, үзүүрлэж, муу ч орж байсан. Гэхдээ олимпиад гэдэг одоо бодоход Хурдан адуу авч уралдуулдагтай адилхан сайн хүүхэд шалгаж аваад уралдуулах сонин тогтолцоо үнэхээр сайн сургалттай, сайн багштай бол шалгаж биш, урьж аваад, төлбөрийн хөнгөлөх, мөнгө өгөөд элсүүл

    1 0 Хариу бичих
  17. Олимпиадын хувьд хэт хавгайрсан, ялангуяа математикийн олимпиад гэхэд шууд бизнес болсон. Улсын төрөлжсөн олимпиад, олон улсын олимпиад байхад хангалттай. Багш нар нь бүх хүүхэдтэйгээ биш сонгож авсан гурваас таван хүүхдээ л бэлддэг, бусдыг нь шууд хаядаг шүү дээ. Нэгдүгээр ангид элсэлт авахдаа харьяаллын дагуу авах шаардлага тавьдаг шүү дээ. Энэ нь хувийн сургуульд хамааралгүй юм уу. Нэгэнт төлбөртэй сургууль юм чинь мөнгөө төлсөн бол бүгдийг нь элсүүлэх хэргэтэй. Байр сав, багшлах боловсон хүчнээ нэмнэ л биз дээ.

    4 0 Хариу бичих
  18. Baatarbileg gej bolovsrol iin talaar A ch ugui amitan bna Olimpiad gedeg chini huuhed bagachuud uurtuu itgeltei Geer uuriiguu hugjuuldeg setgen bodoh eregstuulen dugneh chadvar ezemshdeg busadiig ayaldan dagag ch bish irgen bolj tuluvshdug yum said aa

    0 0 Хариу бичих
  19. Saidin shiidver tun zov

    0 0 Хариу бичих
  20. Яалтчгүй зөв олимпиад зохиох гэж бгаа бол хураамжгүй бх хэрэгтэй. 70 хүүхэд авах гэж 1200 хүүхэд гундаах уу. Сайдаа зөв шүү. Энэ хүмүүм өөр дээрээ мэдэхгүй бгаан

    2 0 Хариу бичих
  21. Бага багаар дуслыг хураавал далай гэгчээр мөнгөний ажил их байх юм даа. Чимх чимхээр чадах чадахаараа чихэх юм.

    0 0 Хариу бичих
  22. Улирлын 7 хоногийн амралтаар даалгавраар их дардаг тархи нь амрахгүй эргээд л хичээлдээ ордог шүү 3 хоног ойрхон амралтанд амжуулмаар байсан ч хүүхэд даалгавар ихтэй гээд хямарч байна амралтаараа ажил хий гэвэл том хүн хийх үү

    1 0 Хариу бичих
  23. Saidiin shiidwer zuv. Huviin surguuli bj mungugui burtge. Tentsehgui bol huuhdee hotlood 35.0 50.0 tug uu salhind hiisgecheed l gunduuhan harih olon zuun huuhdiig ymar bna gej sanaad bgaan Burtgeliin dugaaraar ni sigalaa hj live hii. Sain l yum bol tegeed surga.

    1 0 Хариу бичих
  24. Olimpiadiig horigloh buruu oroltsohiin tuld beldej medleg olj avdag. Dur sonirholtoi huuhduudiin erh zurchigduj bna. Oroltsoh ni oroltsood oroltsohgui l bolih l heregtei shde. Matematikt sonirholtoi ireeduitei huuhduudiig ingej booj haaj bolohgui bizde

    2 0 Хариу бичих
  25. Sain sain huuhduud ih l bna. 7 honog hagas sain buhend bolj bgaa olimpiadaas zalhchihsan bgaam chine. 5 6 10 myanga gd mungunii ajil. Saidiin shiidwer zuv.

    0 0 Хариу бичих
  26. Olimpiad gdg cn mongo olox l arga shd, xen durtai ni orno, zoxion baiguulalt muutai dandaa l tiim bdg shde...

    1 0 Хариу бичих
  27. saidiin shiidveruud zov bolovch ymar ch sudalgaagui shiidver gargachihsan ym shig haragdaad bgaan

    0 0 Хариу бичих
  28. tur khuviig salgakh ni zuv baisan bolov uu ...

    0 0 Хариу бичих
  29. энэ хүний олимпиадаас олдог орлог нь байхгүй болох гээд үхлээл дээ

    1 0 Хариу бичих
  30. shine mongol burtgel nereer mungu bosgodog. 30000-r burtgeed 100 huudiin oroñ toond 300 huuhed burtgesem murtluu burtgelee zogsoodoggui.

    0 0 Хариу бичих
  31. Хүүхдээс мөнгө авахаа больчих. Хувийн гэлтгүй улсын сургуулиудын захиралууд авсан авилгалдаа хахаж үхэх гэж байж сургуульд ороогүй нялх хүүхдээс шалгалтын хураамж аваад байхдаа яахав дээ.

    0 0 Хариу бичих