Хороолол дунд шинэ номын сан нээгдлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг жилийн өмнө эхлүүлжээ. Энэ төслийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд номын сан байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл өнөөдөр тус төслийн 2 дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ.  

120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос авахуулаад дэлхийн сонгодгууд, хууль дүрмийн эмхэтгэлүүд бий.  

Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүний нэг нь Толгойтод байх гэнэ. Номын сан байгуулах санхүүжилтыг дүүргийнхээ зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байгаа талаар албаныхан хэллээ. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулжээ. 

Уг номын сангийн номуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн 2 номын сангийн номын фондыг үүсгэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хоо

    0 0 Хариу бичих
  2. Iim saikhn medee duulaaguu udjee. Ta buhendee bayarlalaa.

    0 0 Хариу бичих
  3. talarhaj bnaa

    0 0 Хариу бичих