Нэг өдөрт багтан дөрвөн хайрхандаа авирна

"Тэнгэр" уулчдын холбооноос жил бүр уламжлал болгон "Нэг өдөр дөрвөн хайрхан" аяллыг зохион байгуулдаг юм. Энэ нь нэг өдөрт багтаан нийслэл Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн хайрханы оргилд гардаг өвөрмөц буухиа аялал билээ. Энэ жилийн ээлжит аялал маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний ням гаригт болох юм байна. 

"Тэнгэр" уулчдын холбооныхон анх 2016 оны дөрөвдүгээр сард дөрвөн хайрхан уулын оргилд дараалан авирсан ажээ. Ингэхдээ уулчид нийслэл хотоо тойрсон дөрвөн хайрхандаа нар зөв тойрон бараалхжээ. Тэд өглөөний 7.00 цагт  Баянзүрх хайрханы оргилд гарч нар харсан бол, бага үдийн 11.00 цагт Богд хан уулын ноён оргил Цэцээ гүнд, 16.00 цагт Сонгинохайрханд, 19.15 цагт Чингэлтэй хайрханы оргилд тус тус гарсан байна. Түүнээс хойш нэг өдөрт буюу 12 цаг гаруйхан хугацаанд Алтан тэвшийн хөндийн дөрвөн зүгт орших дөрвөн хайрханы оргилд гарах аяллыг уламжлал болгон зохион байгуулах болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. HurelSuh ee! Odoo tseejee nutsegleed mototselilee unaad garna baigaa

    0 0 Хариу бичих
  2. Хүн чулууны хонгорыг бүтэн тойрдог, гэхдээ ганцхан өдөрт мундаг юмаа. Маргаашнаас танай аялалд оролцох болно. Бүгд нь амжилт хүсье!

    0 0 Хариу бичих